Намайг Баянмөнхийн Уянга гэдэг. 2016 оноос хойш дөрвөн жил "Сүлд спиннинг”-д багшилсан туршлага дээрээ үндэслэн УЯНГА спиннинг клубыг нээгээд байна. Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 700 гаруй хүнийг илүүдэл жингээс нь салахад тус нэмэр болсон. Спиннинг гэдэг нь хүний биед жигд хүч өгч, эрүүл аргаар чийрэгжүүлэн тураадаг дасгал хөдөлгөөнийг хэлнэ. Энгийнээр тайлбарлах юм бол Аэробик дасгал. Би өөрөө хөдөлгөөний дутагдал, буруу зохисгүй хооллолтоос болж илүүдэл жинтэй, өөртөө итгэх итгэлгүй эмэгтэй байлаа. 85 кг жинтэй хүн спиннингээр хичээллээд 45 хоногт 25 кг жин хассан.
Тийм ч учраас өөрийнхөө зорьсон зорилгодоо хүрч, аз жаргалыг мэдрүүлсэн спортдоо илүү мэргэшиж өдгөө багш хэмээх үүргийг хүлээгээд байна. Энэхүү спортоор хичээллэхээр шийдвэл хамгийн түрүүнд өөртөө зорилго тавин, багшийнхаа заавар зөвлөгөөний дагуу хичээл зүтгэлтэй, тэсвэр хатуужилтай байх шаардлагатай. Мөн хоолны дэглэмээ чандлан сахих нь нэн тэргүүнд баримтлах ёстой зүйл юм аа.Спиннинг нь эрч хүчээр дүүрэн, эмоци сэтгэл хөөрлийг дээд цэгт нь тулгаж, зөв техниктэй дасгал хөдөлгөөнөөр калор шатаалт их хэмжээгээр явуулдаг учир хурдан жин хаядаг. Та 45 минут спиннингээр хичээллэхэд 500-аас 1200 клкалор шатаана.
Илүүдэл жингээсээ болж өөрөө өөртөө итгэх итгэлээ алдаж, ямар алхам хийхээ мэдэхгүй байгаа бол та огт эргэлзэлгүй манай клубийг зориорой. Та бидэнд бүрэн дүүрэн итгэжболно. Манай клубийн үүд хаалга танд үргэлж нээлттэй. Таныг халуун дулаан уур амьсгалтай хамт олон инээмсэглэн, найрсгаар угтах болно.