Нээлттэй хорих ангид ялтан нас баржээ

  • 0
  • 117
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Нээлттэй хорих ангид ялтан нас баржээ

 

Өнгөрөгч долоо хоногт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа албадан эмчлэх төвд хүмүүжиж байсан иргэн амь насаа алдсан тухай өмнө нь бид мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангид дахин нэг ялтан нас баржээ.

Тодруулбал, тус ангид ял эдэлж байсан 61 настай эрэгтэй Э нь гаднаа ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байна. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд хэргийн газраас "Натрий хлорид” тарианы усны шил, 25 граммын хэрэглэсэн тариур болон "Адреналин” гэх нэртэй тарианы шил зэргийг хураан авч, шинжилж байгаа аж. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаач Э өмнө нь зүрх судасны өвчний улмаас эмчлүүлж байсан бөгөөд өчигдөр 16.00 цагийн орчимд биеийн байдал гэнэт  муудсан байна. Улмаар хорих ангийн эмч сувилагч нарын зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан боловч өвчтөн амьсгал хураажээ. 

 
 
Zindaa.mn
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх