Томилгооны зөрчлийг цалингийн нэгдсэн системээр илрүүлнэ

  • 0
  • 83
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Төрийн байгууллагуудын хүрээнд Цалингийн нэгдсэн систем хэрэгжиж эхлэж буйтай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, холбогдох мэргэжилтнүүд энэхүү системийг хэрэгжүүлж буй Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга, Төрийн сангийн Санхүүжилт тайлан бүртгэлийн хэлтсийн дарга болон Дэлхийн банкны Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөхүүдийг хүлээн авч уулзлаа.

Цалингийн систем нь 2019 оноос эхлээд хийгдэж эхэлсэн бөгөөд хэрэгжүүлэгч нь Сангийн яам, Төрийн сангийн газар бөгөөд гүйцэтгэгч нь тус яамны харьяа улсын үйлдвэрийг газрууд, ГЕГ, ТЕГ, Мэдээллийн технологийн төв зэрэг байгууллагууд ажээ.

Тус систем нь Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн нэгдсэн мэдээллийн систем дээр суурилан хэрэгжих бөгөөд системийн хөгжүүлэлтийн ажлын хүрээнд 2019 оны 5 дугаар сараас эхлэн, туршилтын ажлууд хийгдсэн байна.

Харин 2020 оноос системийг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд Цалингийн нэгдсэн системийг нэвтүүлэх ажлын хүрээнд 4200 төсвийн байгууллагын 193 000 гаруй төрийн албан хаагчид хамрагдаж цалингаа нэгдсэн системээр авдаг болох юм. Системийн хэрэглэгчид нь төрийн байгууллагуудын нягтлангууд болон төсвийн шууд захирагч нар байх юм.

Систем нэвтэрснээр эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, томилгооны зөрчлийг цалингийн нэгдсэн системээр илрүүлэх, цалин хөлсний давхцалыг арилгах зэрэг ач холбогдолтой юм.

Энэ удаагийн уулзалтаар, Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдийн зүгээс Сангийн яамны, Төрийн сангийн газрын удирдлагууд болон системийг хэрэгжүүлэх төслийн зөвлөхүүдтэй системийг цаашид хамтран хэрэгжүүлэх арга замын талаар ярилцаж, энэхүү системийг төрийн зарим байгууллагууд дээр турших болон улс орон даяар системийн талаарх сургалтыг зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтов.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх