ЭХЭМҮТ-ийн эмч нарын хариуцлаггүйгээс болж ураг эндэж, эх нь хүүхэд тээх боломжгүй болжээ

  • 0
  • 127
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Цагаан халаадтай “баатруудын” балгаас болж эх, нярай эндэх, эрэмдэг зэрэмдэг болох явдал сүүлийн үед чихнээс хонх уяж, сэтгэл шимшрүүлэх болсоор нэлээд удлаа. Төрөхтэй холбоотой таагүй мэдээлэл тасрахаа байж төрөх газарт амаржихаар очсон эрүүл саруул эхчүүд эх үрийн хагацал үзэж, энэлэн шаналж явна.

Саяхан ЭХЭМҮТ дээр нэгэн ноцтой асуудал гарч эмч нарын хариуцлаггүйгээс үүдэн ураг эндэж, эх нь хүүхэд тээх боломжгүй болсон байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар болох Ж.Э, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Харин тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн шийдвэр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019-12-09-ны өдөр гаргасан байна. 
Хэрэв зээ эмч, эмнэлгийн мэргэжилтэн бүр хуулиа мөрддөг, дүрмээ баримталдаг, эзэмшсэн мэргэжлээ үнэлдэг, ёс зүйтэй ханддаг бол эрүүл мэндийн салбарынхны нэр хүнд ингэтлээ уруудаж, ийм явдал гарахгүй байх байсан биз ээ.
 
Ж.Чингис
Эх сурвалж: FACT.MN
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх