Нэг түүх: Жан Доминик Боби

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Нэг түүх: Жан Доминик Боби

Жан Доминик Боби 1952-1997.

Францын зохиолч, ELLE сэтгүүлийн редактор, сэтгүүлч Жан-Доминик Боби хүүгийн хамт авто осолд ороход, хүү нь газар дээрээ нас барж, өөрөө хүндээр гэмтэн, тархинд цус харваснаас болоод бүх бие нь саажсан нэгэн байв.
Тэр эмнэлэгт нэг нүд нь хөдлөх чадвартай сэхсэн байжээ. Дахиж хөл дээрээ босч гараа хөдөлгөж ч чадсангүйгээр барахгүй дууны хөвч тасран хэзээч ярьсангүй.
Түүнийг тусгайлан эмчилж анхаарал тавьж байсан бүсгүй, франц хэлний багш байсан тул тусгайлан ярилцан нэвтрэлцэж байх хэл зохиосон нь нүдээ нээх анивчих гэх мэт үйлдэл байв.
Асрагч бусгүй Монте Кристо гүн номонд хөгшин Нуарьте хэрхэн нүдээрээ ярьдгийг уншин өгсөн байлаа.
Тун удалгүй хүүдээ зориулж ном бичив. Өдөрт хэдхэн мөр ахиулж байсан ч 140 хэвлэлийн хуудас бүхий «Скафандр ба эрвээхий » гэх бестселлер зохиолоо бичиж дуусгасан юм.
Номоо хэвлүүлсний дараа, арав хоноод уушигны хүнд хэлбэрийн хатгаагаар энэ орчлонг орхин хүү дээрээ очихоор ниссэн агуу нэгэн байжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх