УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарах шийдвэр гаргажээ. Учир нь гэвэл өнгөрсөн хугацаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр, О.Баасанхүү гишүүнийг намаасаа 11 удаа хөөсөн аж.
Тэрбээр Н.Энхбаяр гэдэг хүн 11 удаа намайг МАХН-аас хөөсөн. Хамгийн сүүлд Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын хэрэгтнийг нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг намайг хөөцөлдөж оруулсан гэж намайг гүтгэлээ. Гэтэл би тэр заалтыг нь дэмжээгүй, тэр асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаанд нь ч оролцоогүй. Ер нь Н.Энхбаяр гэдэг хүн намайг намаасаа явуулах бодолтой байгаа. Тиймээс би улс төрийн шийдвэр гаргахаар болсон. Одоогоор албан ёсоор намаасаа гарах өргөдлөө өгөөгүй байна. Намаасаа гарлаа гэхэд намууд санал тавибал бодож үзнэ гэжээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд МАХН-аас хоёр ч удаа нэр дэвшиж, УИХ-д суусан. Улмаар 2012, 2016 онуудад нэр дэвшиж, 2016 оны сонгуулиар ганцаараа намаасаа гарч байсан билээ.
Өнгөрсөн хугацаанд намаасаа гарахаар хэд хэдэн удаа Улсын дээд шүүхэд хандсан ч буцаагдаж байжээ. Тэгвэл сонгуулийн жил хаяанд ирсэн энэ өдрүүдэд намаасаа албан ёсоор гарахаа ийн мэдэгдлээ.
У.МАНДАХ
FACT.MN