Индонезод дэлхийн хамгийн том цэцэг дэлгэрчээ

  • 0
  • 88
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Индонезод дэлхийн хамгийн том цэцэг дэлгэрчээ

 Индонезын Суматра арлын Манинжау дархан цаазат газарт дэлхийн хамгийн том, хамгийн эхүүн үнэртэй цэцэг дэлгэрчээ.

Цогцос цэцэг” гэгддэг дэлхийн хамгийн том энэхүү цэцэгний нэр нь Rafflesia tuan-mudae”. Уг цэцэгний диаметр нь 111 см бөгөөд Баруун Суматра мужид хэдэн жилийн өмнө дэлгэрч байсан өмнөх цэцгийнхээс 4 см-аар том ажээ. Тус цэцгийг Цогцос цэцэг” гэдэг нь ч учиртай. Цэцэгнээс ялзарч муудсан махных шиг эхүүн үнэр үнэртдэг тул ялаа батгана их шавдаг гэнэ.

 Rafflesia tuan-mudae” нь есөн сар орчим ургасныхаа дараа цэцэглэдэг бөгөөд аварга том цэцэг нь долоо хоног орчмын дараа хагдардаг байна. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх