Согтуу жолоочид мөргүүлсэн явган зорчигчийн бие маш хүнд байна

  • 0
  • 108
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Согтуу жолоочид мөргүүлсэн явган зорчигчийн бие маш хүнд байна

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 7 буудал, Чингэлтэйн өргөн чөлөө, Номин худалдааны төвийн баруун замд 2020.01.05-ны оройн 22:00 цагийн орчимд Тоёота приус маркийн автомашины жолооч  Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.46 промилийн согтолттой/ хөдөлгөөнд оролцож, явган хүний гарцгүй газраар гарч явсан явган зорчигч 39 настай, эмэгтэй С-ыг мөргөж эрүүл мэндэд хүн хохирол учруулсан байна.

 

Хохирогч эмэгтэйн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

 

Иймд иргэд жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнд архи согтууруулах ундааны зүйл өгөхгүй байх, мөн явган  зорчигч та бүхэн явган хүний гарцаар зам хөндлөн гарч хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

height=480

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх