Шинэ Дели хотын метро үнэгүй интернеттэй болжээ

  • 0
  • 80
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Шинэ Дели хотын метро үнэгүй интернеттэй болжээ

 

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын зарим метронд үнэгүй интернетийг суурилуулсан байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд Оросын компани оролцжээ. Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрт орох Энэтхэг улсын нийслэл, Шинэ Дели хотын зарим метрогоор зорчигчид үнэгүй интернет ашиглах боломж нээлттэй болжээ. Москва хотын метрон шугамыг утасгүй интернетэд холбосон Оросын үүрэн холбооны компани Шинэ Дели хотын метрог өндөр хурдны интернетээр хангах төсөлд хамтран оролцжээ. Делийн Метро нь нийт 325 километрийн урттай, Энэтхэгийн нийслэлийг ойролцоох бүс, томоохон дүүргүүдтэй холбосон сүлжээ юм. Делийн метрогоор өдөрт 3 сая хүн зорчдог, Лондон, Шанхай, Бээжин болон Нью Йоркийн метро системтэй энэ дүйцэхүйц газар доогуурх томоохон бүтээн байгуулалт юм. Шинэ Дели хотын арилжааны гол дүүргээс Индира Гандийн Олон Улсын Онгоцны буудлыг хоорондох метрон шугам  утасгүй интернетэд бүрэн холбогдсон байна. 

Өмнөд Азийн орнуудаас метрон сүлжээгээ утасгүй интернетээр тоноглож байгаа анхны орон Энэтхэг боллоо. Энэ төсөлд оролцсон Оросын Максима Телеком компани Москвагаас гадна Санкт Петербург хотын метронд утасгүй интернетийг амжилттай суурилуулж байсан туршлагатай юм. Сонирхуулахад, 2018 оны эцэс гэхэд Делийн нийт метрон буудлын 60 хувь нь үнэгүй интернетийн үйлчилгээг үзүүлдэг болоод байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх