Сурагчдын амралтыг сунгахгүй

  • 0
  • 93
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

БСШУСЯ-наас сурагчдын II улирлын амралтыг сунгахгүй, хичээллэх хугацааг тогтвортой байлгах байр суурьтай байгааг салбарын сайд Ё.Баатарбилэг илэрхийллээ. 

 

Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учир ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгах хүсэлтийг ЭМЯ-наас тус яаманд хүргүүлсэн юм. Томуу, төст өвчин амбулаторийн үзлэгийн 15 хувьд хүрсэн нөхцөлд сурагчдын амралтыг хойшлуулах зохицуулалттай байдаг аж. Тэгвэл одоо нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн 10 орчим хувийг томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүд эзэлж байгаа учир сурагчдын амралтыг сунган хойшлуулах нөхцөл бүрдээгүй байна гэсэн тайлбарыг БСШУСЯ-наас өгч байна.

Өнгөрсөн жилүүдэд сурагчдыг хоёр сараар амрааж байсан. Өнгөрсөн 2019 онд гэхэд Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлчихсэн байхад сургуулийн хүүхдүүд амраагүй байсан. Ийм хүндрэл гардаг учраас хичээллэх хугацааг тогтвортой байлгах нь чухал байна гэж үзжээ. 

ЕБС-ийн сурагчдын II улирлын амралт нэгдүгээр сарын 12-нд дуусаж, 13-ны даваа гарагаас хичээллэж эхэлнэ.

 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх