ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Дуунд дуртай Монгол түмэндээ зориулж СТА дуучин Б.Нямзагд Б.Хандмаа нарын хоёр дахь бие даасан тоглолт болоход цөөн хоног үлдлээ. Дуулахгүй яаж явах юм бэ хэмээн нэрлэгдсэн уг тоглолтыг Z music Продакшн зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтын тасалбарыг худалдаанд гаргаж эхэлсэн байна. Тоглолт Улаанбаатар паласын концертын их танхимд энэ сарын 16 ны 19 цагаас ганцхан удаа тоглогдох юм. Тасалбарыг Ticket.mn хаягаар онлайнаар худалдан авч болохоос гадна УБ паласын кассаар борлуулж байна. Мөн хүргэлтээр үнэгүй хүргэж өгч эхэлжээ.
2016 онд Хайрын болзоо хэмээх анхны бие даасан тоглолтоо зохион байгуулж байсан дуучид маань энэ удаагийн тоглолтондоо үзэгч фэнүүддээ олон бэлэг бэлдсэн гэдгийг дуулгахад таатай байна. Тоглолтын тасалбарын үнэ суудлаас шалтгаалж 25 мянга болон 30 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Дуучид уг тоглолтын дараа 21 аймгаар аялан тоглолт хийхээр төлөвлөж байна.
Сэтгүүлч: Ханд