Өнөөдрөөс эхлэн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ өгнө. Тэд ирэх сарын 15-ныг дуустал хугацаанд ХОМ-ээ өгөх юм. Ингээд гуравдугаар сард АТГ-ын цахим хуудсанд авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогыг мэдүүлдэг. Үүнд
Ерөнхийлөгч;
Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн;
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд;
Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний орлогч, гишүүн;
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга;
Улсын ерөнхий прокурор, түүний орлогч;
Монгол банкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч;
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга;
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;
Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга;
Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн;
Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга;
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн;
Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга;
Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүн;
Ерөнхий аудитор, түүний орлогч;
Засгийн газрын агентлагийн дарга;
Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга;
Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хөрөнгө оруулгыг нийтэд мэдээлэх аж.