Ж.Пуччинийн “Богема” дуурийг Италийн удирдаач Стефано Салватори удирдан тоглуулна

  • 0
  • 109
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 2020 оны анхны тоглолтоо алдарт Пуччинийн шилдэг бүтээл Богема” дууриар эхлүүлж байна. Дуурийг Италийн алдарт Ла Скала” театрын удирдаач Стефано Салватори удирдан тоглуулах бөгөөд тэрээр Монгол Улсад дөрөв дэх удаагаа ирж, тоглолт удирдаж байгаа ажээ.

Тодруулбал, Стефано Салватори Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Э.Амартүвшингийн урилгаар 2016 онд анхлан ирж, бие даасан тоглолтоор нь симфони найрал хөгжим удирдаж байсан ба дараа нь ДБЭТ-ын урилгаар А.Аданы Жизель” балетыг шинэчлэн найруулсан байдлаар удирдан тоглуулж, үзэгчидтэй дахин уулзаж байжээ.

Мөн 2018 онд УДБЭТ-ын гоцлол дуучин сопрано Б.Энхнарангийн уран бүтээлийн бие даасан Сопрано” тоглолтыг удирдан тоглуулж байсан юм байна. Тэрээр энэ сарын 07-нд Монголд ирэх бөгөөд тоглолт энэ сарын 11, 12-нд 17:00 цагт болох ажээ.

Ж.Батдорж 

Эх сурвалж: BOLOD.mn 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх