2020 онд биднийг хүлээж буй 12 сайхан үйл явдал

  • 0
  • 58
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

2020 онд биднийг хүлээж буй 12 сайхан үйл явдал

 

2019 онд гэнэтийн бөгөөд сайхан олон үйл явдал тохиосон бол энэ онд ч мөн үйл явдлаар арвин жил байх нь ээ. Азаар эдгээрийн олонх нь эерэг хүлээлт гэнэ. Ингээд 12 чухал үйл явдлаас хүргэж байна.

1.   Токиод болох олимп, паралимпийн наадам

001 2020 онд биднийг хүлээж буй 12 сайхан үйл явдал

Зуны дунд сард болох үйл явдал. Зуны олимпийн наадам 07 дугаар сарын 24-нөөс 08 дугаар сарын 9-ний хооронд, паралимпийн наадам 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 6-ны хооронд болно.

2.      Гластонберигийн наадам 50 дахь жилдээ

gm2_1 2020 онд биднийг хүлээж буй 12 сайхан үйл явдал

Английн Сомерсет гүнлэгт жил бүр болдог хөгжмийн энэ наадмын зохион байгуулагчид хагас зуун жилийн ойгоо нүсэр тэмдэглэх гэж байна. Энэ жилийн наадамд Пол Маккартни, Тейлор Свифт нар оролцох нь тодорхой болсон.

3.      Хүчилтөрөгч нэмэгдэнэ

gm2_2 2020 онд биднийг хүлээж буй 12 сайхан үйл явдал

Хэрвээ төлөвлөгөө бүрэн хэрэгжиж чадвал энэ жил манай гарагийн хүчилтөрөгч илүү цэвэршинэ. Учир нь НҮБ өнгөрөгч 09 дүгээр сард мэдэгдэхдээ Ази, Африкийн 30 улсын 90 том хотод ой суулгаж, эрчимтэй хөгжиж буй хотуудын орчныг бохирдуулах түвшинг тэнцвэржүүлнэ гэсэн аж.

4.      ЕВРО-2020: Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

gm3 2020 онд биднийг хүлээж буй 12 сайхан үйл явдал

Ирэх 06 дугаар сарын хоёрдугаар хагасаас эхлэн Европын 12 хотод, тодруулбал Амстердам, Баку, Бильбао, Бухарест, Будапешт, Копенгаген, Дублин, Мюнхен, Ром, Санкт-Петербург, Глазго, Лондонд тэмцээн болно.

5.      Дахиад л Брексит… Гэхдээ тун жаахан

gm5 2020 онд биднийг хүлээж буй 12 сайхан үйл явдал

Британид 2019 оны 12 дугаар сард болж өнгөрсөн бүх нийтийн сонгуулиар Борис Жонсон тэргүүтэй Консерватив нам парламентад хангалттай олонх болж, Брекситийг зогссон цэгээс нь хөдөлгөхөөр болсон билээ. Ямар ч байсан тус улсын Ерөнхий сайд Британи улсаа 01 дүгээр сарын сүүлч гэхэд Европын холбооноос гаргахаа амласан аж. Харин шилжилтийн үе нь 2020 оны 12 дугаар сарын 31-нд дуусна. Шинэ Засгийн газар Брекситийн хугацааг сунгахыг хориглосон хуулийн төсөл торид оруулж ирсэн аж.

6.      АНУ-ын сонгууль

gm66 2020 онд биднийг хүлээж буй 12 сайхан үйл явдал

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хоёр дахь удаагаа төрийн тэргүүнд өрсөлдөнө. Түүнд конгрессын Төлөөлөгчдийн танхимаас зарласан импичмент ч саад болохгүй нь тодорхой болсон. Харин Трампыг үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх үү гэдэг нь сенатаар энэ сард тодорхой болох юм. Конгрессын Дээд танхимын хувьд Трампад өршөөл үзүүлэх нь ч эргэлзээгүй байгаа билээ.

7.      Супер баатруудын тухай шинэ кинонууд

gmsss 2020 онд биднийг хүлээж буй 12 сайхан үйл явдал

Мартин Скорсезе саяхан комиксоор хийсэн кинонууд кино биш гэж хэлсэн ч бид энэ жил Marvel, DC-ийн шинэ кинонуудыг үзэх нь ээ.
Энэ онд DC Comics студи "Гайхамшигт эмэгтэй: 1984”, "Зэрлэг шувууд” зэрэг супер баатар эмэгтэйчүүдийн тухай кино дэлгэцэнд гаргана.
Marvel Comics-ынхон "Веном-2”, "Хар бэлэвсэн эм” гээд Скарлетт Йоханссон, бага Роберт Даунийн тоглосон кино ч дэлгэцэнд амилна.
Аймшгийн "Амьд цус сорогч Морбиус” хэмээх хүн аалзны дайсан доктор Морбиусын тухай кино ч гарна. Мөн аз байвал бид "Икс” хүмүүс”, "Шинэ мутантууд”-ын үзэгчид болно.

8.      Юу сонсох вэ?

gm6 2020 онд биднийг хүлээж буй 12 сайхан үйл явдал

Энэ онд Лана Дель Рей, Сэм Смит, Селена Гомес, Halsey, Tame Impala нарын австраличууд, The 1975-ийн британичууд, түүнчлэн Карди Би, Дуа Ли нарын шинэ цомгууд гарна. Тиймээс сонголт маш их байна.

9.      Ямар олон ангит кино үзэх вэ?

gm9 2020 онд биднийг хүлээж буй 12 сайхан үйл явдал
Шинэ, тухтай буйдан худалдан авахгүй бол нэлээд олон аятайхан олон ангит кино гарах нь ээ. Феминист дайчин "Еваг хөнөөсөн нь” киноноос гадна "Зарцын яриа” кино гарна.
Түүнчлэн эрдэм шинжилгээний фантастик "Маш аймшигтай хэргүүд”-ийн 5 дугаар цуврал гарах магадлал өндөр. Үгүй бол Netflix-ийн "Локкуудын түлхүүрээр” аймшгийн цуврал юм уу "Харанхуй” нэртэй герман триллер гарна.

10.  Шинэ PlayStation ба Xbox

gm10 2020 онд биднийг хүлээж буй 12 сайхан үйл явдал

Sony, Microsoft-ынхон оны эцэс гэхэд шинэ үеийн тоглоомуудаа гаргана. Мөн хуучин үеийн тоглоомуудаа Киану Ривзийн Жонни Сильверхэнд хэмээх гитарчны дүрд тоглосон Cyberpunk 2077, Японы Final Fantasy 7, Marvel-ийн комиксын шинэ Avengers, зомбины тухай The Last of Us тоглоомууд гарна.

Дээр нь шинээр Doom, Dragon Ball Z, Animal Crossing, Half Life , мөн Minecraft гарах гэж байна.

11. Eurovision

gm11 2020 онд биднийг хүлээж буй 12 сайхан үйл явдал

Британи улс Европын холбооны гишүүнчлэлээ дуусгах хэдий ч дууны энэ тэмцээнд оролцсон хэвээр байна. Өнгөрсөн жил энэ шоуг Британи даяар 7,7 сая хүн үзсэн юм.

12. Ангараг гараг дээр амьдрал байсан, байна, цаашид байх уу?

gm12 2020 онд биднийг хүлээж буй 12 сайхан үйл явдал

Хүн төрөлхтөн Ангараг гараг дээр амьдрал байна уу гэж олон жил сонирхож, судалж ирсэн. Тэгвэл энэ жилээс уг асуултыг хариултыг бүрмөсөн олж болохоор болж байна.

НАСА-гийнхан тийшээ Mars 2020 хэмээх нэртэй шинэ төхөөрөмж илгээж байгаа юм. Энэ нь Ангараг гараг дээр хуучин амьдралын ул мөр байна уу гэдгийг судлахаас гадна энэ гараг дээр хүн амьдрахад тохиромжтой юу гэдгийг судална.

Өмнө нь энэд NASA Curiosity хэмээх робот бууж, селфи хийж байсан юм.

https://updown.mn/106091.html
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх