ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Маргааш буюу 2020 оны 01 дүгээр сарын 03-нд Цусны донорын Үндэсний өдөр тохиож байна. Бүх орон даяар тэмдэглэдэг энэхүү хүмүүнлэгийн өргөн хүрээтэй үйл ажиллагааг ЦССҮТ тав дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.
Арга хэмжээ 11.00-13.00 цагт ЦССҮТ-ийн төв байр (Улсын 2 дугаар төв эмнэлгийн зүүн талд)-нд болох бөгөөд зохион байгуулагчдын зүгээс эрхэм хүндэт цусны донорууд, иргэд, хэвлэл мэдээллийнхэндээ оны өмнөөс зар түгээж эхэлсэн юм. 2020 оны хамгийн анхны хүмүүнлэгийн ажиллагаа ийнхүү болох гэж байна.