2020 онд болох аялан тоглолтууд: Элтон Жон, Мадонна, Монгол Хү

  • 0
  • 77
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Хөгжмийн ертөнцөд шинэ түүхийг бүтээх 2020 он гарч, нэгэн шинэ арван эхэллээ. Энэ жил аялан тоглолтоо хийх уран бүтээлчдийн товыг хүргэе. 

Поп, рок, рэп ба бусад...

2020

Мадонна

Алдарт дуучин Мадонна анхны аялан тоглолтоо 1985 онд “The Madame X Tour” нэртэйгээр хийж байсан.  Харин түүний шинэ оны аялан тоглолт Англи улсын нийслэл Лондон хотоос эхлэх аж. Тоглолт нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.

2020

Карли Рэй Жепсен

2012 онд хит болж байсан “Call Me Maybe” дуугаараа олонд танигдаж байсан дуучин Карли Рэй Жепсен өнгөрсөн онд нам жим байсан. Энэ онд шинэ уран бүтээл, аялан тоглолтоороо ирэх төлөвлөгөөтэй байгаа түүний аялан тоглолт хоёрдугаар сарын 7-нд Английн Манчестер хотоос эхлэх аж.

2020

Хү

Youtube хуудаснаа Хү хамтлагийн дебют дуу болох “Юу вэ юу вэ юу” 25 сая хандалт аваад байна. Тэд мөн өнгөрсөн онд анхны цомгоо “Гэрэг” нэртэйгээр гаргасан. Тэдний олон улсын аялан тоглолт хоёрдугаар сарын 8-наас эхлэх гэнэ.

2020

Лана Дел Рей

2019 он түүний хувьд уран бүтээлийн олз омог ихтэй байсан. Түүний зургаа дахь цомог “Norman Fucking Rockwell” нэртэйгээр худалдаанд гарсан юм. Лондон хотод хоёрдугаар сарын 25-нд тоглолтоо хийж шинэ жилийнхээ аялан тоглолтын салхийг хагалах аж.

2020

Харри Стайлс

2010 онд The X Factor шоунаас төрөн гарч байсан One Direction хөвгүүдийн хамтлагаас гараагаа эхэлсэн Их Британийн соло дуучин Харри Стайлс оны төгсгөлд шинэ уран бүтээлээ гаргаж, сонсогчдод хүргээд амжсан. Тэрбээр анхны бие даасан цомгоо сурталчлах зорилгоор 2017 Harry Styles: Live on Tour нэртэй олон улсын аялан тоглолт хийж байсан юм. Харин энэ удаа гуравдугаар сарын 15-наас шинэ аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөжээ.

2020

Тайлор Свифт

Өнгөрсөн жилийн хамгийн амжилттай уран бүтээлчээр тодорсон дуучин Тайлор Свифт ирэх зун ихээхэн завгүй ажиллах төлөвлөгөөтэй байгаа бололтой. Түүний шинэ цомог хийгээд аялан тоглолт долоодугаар сараас эхлэх гэнэ.

2020

Билли Эйлиш

Америк, Английг байлдан дагуулж буй арван найман настай дуучин Билли Эйлиш өнгөрсөн жил тод гялалзсан. Түүний дебют албум “When We All Fall Asleep, Where Do We Go” олон амжилтыг үзүүлсэн. Үргэлж өвөрмөц дүр төрхийг эрэлхийлэгч залуу уран бүтээлч маань долоодугаар сарын 21-нээс Английн Манчестер хотоос аялан тоглолтоо эхлэх болно.

2020

Элтон Жон

Дэлхийн рок ертөнцийн домог Их Британийн уран бүтээлч Элтон Жоны амьдралаас сэдэвлэсэн Rocketman кино өнгөрсөн оны зун үзэгчдийн хүртээл болоод амжсан. Кинонд түүний амьдрал, уран бүтээлийг харуулсанд олон нийт янз бүрээр хандсан билээ. Өөрийн радио шоугаа үзэгчдэд хүргэх болсон Элтон  Жон арваннэгдүгээр сарын 2-нд Лондон хотод тоглолтоо хийх аж.

Эх сурвалж: eagle.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх