Аварга том будааны бялуу хийжээ

  • 0
  • 88
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

Ирэх ондоо эрүүл энх, ургац арвин байхыг бэлгэдэн Японы төвийн Айчи мужийн фермийн аж ахуй эрхлэгчид, оршин суугчид дугуй хэлбэртэй аварга том будааны бялуунуудыг хийжээ.

style=box-sizing:

Даваа гарагт Айчи мужийн Нагоя хотын Ацүта Жингү” сүмийн гол танхимд 1.5 метрийн диаметртай, 450 орчим килограмм жинтэй дөрвөн бялууг үндэсний хувцсаа өмссөн хүмүүс авчирсан байна.

Будааны бялуунууд ирэх оны нэгдүгээр сарын 7 хүртэл сүмийн гол танхимыг чимэх бөгөөд үүний дараа кагами бираки” буюу будааны бялуу хуваах уламжлалт ёслолын үеэр тэдгээрийг хэдэн хэсэгт хувааж, мөргөлчдөд тараах ажээ.

Э.Хулан

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх