Арванхоёрдугаар сарын 31 болон нэгдүгээр сарын 1-нд банкуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.
ХААН Банк
XII/31-нд Улаанбаатар хотын бүх салбар болон Өмнөговь аймгийн Оюутолгой тоцооны төв ажиллах бол Завхан аймгийн Арцсуурь/нэгдүгээр сарын 2-ныг дуустал амарна/, Баян-Өлгий аймгийн Улаанбайшинт тооцооны төв амарна.
I/1-нд Бүх салбар, нэгжүүд амарна.
Баярын өдрүүдэд ХААН Банкны
- Цахим Банк
- КИОСК машин
- Экспресс Банк
- АТМ танд 24 цагийн турш нээлттэй үйлчилнэ.
Төрийн банк
XII/31-нд Бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
I/1-ний цагийн хуваарь хараахан гараагүй байна гэв.
Голомт банк
XII/31-нд Бүх салбар 15:00 цаг хүртэл ажиллана.
I/1-нд Бүх салбар амарна/24 цагаар ажилладаг Солонго салбар I/2-ны өдрийн 09:00 цагт нээнэ/.
Худалдаа хөгжлийн банк
XII/31-нд Бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
I/1-нд Бүх салбар амарна.
Капитрон банк
XII/31-нд Бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
I/1-нд Бүх салбар амарна.
ХасБанк
XII/31-нд Бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Оройн 22:00 цагт Сансарын И-Март салбар 21:00 цагаас хаана.
I/1-нд Сансарын И-Март салбар 12:00-21:00 цаг хүртэл ажиллаж, бусад салбар амарна.
I/2-ноос бүх банк энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах нь.
Д.Баяр-Отгон