Хакүхо Осаки хотод хандив өргөлөө

  • 0
  • 60
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо энэ сарын 28-нд Мияги мужийн Осаки хотод хандив өргөлөө. Осаки хот өнгөрсөн аравдугаар сард Хагибис хар салхинд өртөж, их хэмжээний хохирол амссан хот. Энэ хотод “Миягино” дэвжээний бөхчүүд тойргийн барилдаан хийх зэргээр шефийн харилцаатай байдаг. Хакүхо хар салхины хохирлыг хурдан шуурхай арилгах үйлсэд хувь нэмэр болгон, Кюүшюү башёгийн эхний өдөр даваад авсан шагналын мөнгөө бүгдийг нь хандивлажээ.

Осаки
М.Сугар-Эрдэнэ
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх