ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
40 хэмийн халуунд ундаассан уутат баавгай дугуйчдаас тусламж хүсчээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Австралийн өнцөг булан бүрт олон тооны түймэр гарсны улмаас тус тив бүхэлдээ гамшгийн байдалтай байна.
Нью Соут Уэльс мужид л гэхэд 427,600 га газар түймэрт автжээ. Энэхүү гамшгийн улмаас хамгийн их хохирч буй амьтад бол Австралийн бэлгэ тэмдэг болсон уутат баавгай юм.
Тасралтгүй үргэлжилж буй ойн түймрийн улмаас уутат баавгай идэх хоол, уух усгүй болж, тоо толгой нь ихээхэн хорогдож байна гэжээ.