Авлигачиддаа найр тавьж, УИХ-д өрсөлдөх замыг нь нээвэл Монголыг ФАТФ “хар жагсаалт” руугаа илгээнэ

  • 0
  • 91
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Гэмт хэрэгт шийтгүүлсэн улстөрчид Сонгуулийн хуулийг өөрчлөх компанит ажлыг эхлүүлжээ. Өнгөрөгч долоо хоногт УИХ Сонгуулийн тухай хуулийг баталсан нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдан, шүүхээс ял сонссон улстөрчдийг сандаргаж эхэллээ. Сонгуулийн хуульд орсон Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвших эрхийг нь хязгаарлах заалт тэдний хувьд томоохон цохилт болж өгчээ.

Шүүхээс ял сонсож байсан улстөрчид гомдлоо хэвлэл мэдээллийн сэдэв болгон өндийлгөж, хуульд туссан энэхүү заалтыг авч хаях “өргөдлийг” Үндсэн хуулийн цэцэд хаяглаж эхлээд байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сонгуулийн хуульд туссан дээрх заалт нь Үндсэн хуулийн зарчим, агуулгыг хөндөж байна. Хүн амьдралдаа алдаж онож болно.

Тодорхой хугацааны дараа ял шийтгэлгүй тооцох нь ямар ч улсын Эрүүгийн хуульд байдаг, байх ёстой.  Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүйл гэх мэт ярилцлага, мэдээ мэдээллүүд сүүлийн үед ихээхэн гарч ирж байгаа. Цаашдаа ч энэ хандлага буурахгүй, хэн нэгэн этгээд Сонгуулийн хуулийг энэ заалтыг бариад Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгөхөөр бэлтгэж байж мэдэхээр нөхцөл ч үүсчээ.

Монгол Улсад авлигын гэмт хэрэг сүүлийн жилүүдсэн гаарсан. Авлигачид Монгол Улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж, нийгэм, эдийн засгийг уруудуулж байгаа. Баримт өгүүлье.

Авлигын хэргийн улмаас Монгол Улсын эдийн засагт:

2016 он: 37.7 тэрбум

2017 он: 69.5 тэрбум

2018 он: 333.9 тэрбум

2019 он гэхэд нийтдээ 11.9 их наяд

төгрөгийн хохирол учирсан байгаа.  Энэ бол АТГ-аас гаргасан албан ёсны статистик. Авлига, албан тушаалын гэмт хэргээр ял эдлэгчид энэ мөнгөнөөс хувь хүртсэн гэсэн үг.

Монгол Улс 2019 оны аравдугаар сард ФАТФ буюу Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээнд орсон байгаа.

Монголын улстөрчидтэй холбоотой гаднын улсад илэрсэн оффшор данснууд саарал жагсаалт руу улсаараа гулсан орох гол шалтгаан болсон гэж үзсэн. Үүнээс гадна Монгол Улсыг төлөөлөн гадаадын оронд суугаа Элчин сайдын яамны ажилчид хар тамхины шил шилээ дарсан гэмт хэргүүдэд холбогдож, алт тэргүүтэй хориотой бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх дотоодын хил гаалиас болж саарал жагсаалтад Монгол улс данслагдсан юм.

Гэвч УИХ-ын сонгуулийн сургаар авлигын гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял сонссон улстөрчид, мөн оффшорчид, хууль бус наймааны хэрэг орооцолдсон улстөрчид амь орж, ФАТФ-ын хоригийг үл тоон, амин хувийн эрх ашгаа илүүд үзэж, иргэдийн тархийг угаах ажлаа эхлүүлжээ.

Үндсэн хуулийн цэц авлигачдын гомдол нэхэж буй Сонгуулийн хуулийн заалтыг хүлээн авлаа гэж бодьё. Дараа нь ямар нөхцөл байдал үүсэх вэ?

1.Албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн улстөрчид УИХ-ын сонгуульд өрсөлдөнө.

2.Авлигын мөнгөөрөө дахин УИХ-д сонгогдох нөхцлөө бүрдүүлнэ.

3.Харин Монгол Улс ФАТФ-ын өмнө хэлэх үггүй болж, саарал жагсаалтаас хар жагсаалт руу гулгана. Энэ тэгээд дэвшил мөн үү!

Д.Оргил

Эх сурвалж: zuv.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх