МИАТ ХК-ийн нисгэгчид Германы Берлинд хар тамхи хэрэглэж байгаад цагдаад саатуулагдсан тухай мэдээлэл цацагдаад байгаа юм.
Мансуурсан байдалтай байсан нисгэгч нь Улаанбаатар-Берлин чиглэлийн онгоцны хоёрдугаар ээлжийн нисгэгч, Д.Булганхангай болохыг тогтоосон аж. Мөн энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “МИАТ замбараагаа алдсан. Сайд Б.Энх-Амгалан ажлаа өгнө гээд хэлсэндээ хүрээгүй. Дэд дарга нь хэрэгт холбогдоод цагаадсан сураг байсан. Нисгэгчид таван одтой буудал буугаад, түйвээгээд бөөн өр. Нисгэгчид МИАТ-ийн нэрээр л сууж байгаа. Нисгэгчдийг эхлээд согтуурлын зэрэгтэй байна гээд нислэг хойшлуулсан. Дараагийн удаад хойшлогдсон шалтгаан нь хар тамхи, мансуурлын зэрэгтэй байсан. Хүний амь ярьдаг салбар хариуцлагагүй байж болохгүй хэмээн ярьсан юм.
Тэгвэл хар тамхи хэрэглэсэн үедээ саатуулагдсан онгоцны нисгэгч нь Д.Булганхангайг МИАТ ХК-ийн ТУЗ хуралдаад ажлаас нь халсан тухай мэдээлэл байна. Энэ үйл явдалтай холбоотой мэдээлэл манай Цагдаагийн Ерөнхий газарт одоогоор байхгүй бөгөөд Д.Булганхангайд ямар нэгэн хэрэг, зөрчил үүссэн эсэх нь тодорхойгүй байна.
У.МАНДАХ