Оффшор бүсэд мөнгө угаасан гэх дипломатч А.Баттөр гэж хэн бэ?

  • 0
  • 127
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Оффшор бүсэд мөнгө угаасан хэрэгт нэгэн Элчин сайд шалгагдаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж эхэлсэн. Уг хэрэгт шалгагдаж буй эрхэм нь визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа юм. Тэгвэл энэхүү мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон хүн нь Монголоос Франц улсад суугаа элчин сайд А.Баттөр гэж эх сурвалжууд хэллээ. 

Тэрбээр саяхан Улаанбаатарт болсон Элчин сайдуудын уулзалтад оролцсон боловч уулзалтаа дуусгаад буцах үед нь хилийн хориг тавьж, АТГ-т үргэлжлүүлэн шалгагдаж байгаа гэж аж. 

Мөнгө угаасан гэх хэрэгт холбогдон шалгагдаж буй А.Баттөр гэж хэн бэ?

А.Баттөр нь Бельги улсад Элчин сайд, 1998-2000 онд Гэгээрлийн сайд, 2012-2016 онд Батлан хамгаалах яамны дэд сайдаар ажиллаж байсан. Гадаад дотоодод ажиллаж, амьдарч байсан түүний хувьд МоАХ-ны нэр дээр Батлан хамгаалах яамны дэд сайдын суудал авч байсан байна.  Эхнэр хоёр хүүхэдтэй бөгөөд  Статистикч, эдийн засагч мэргэжилтэй.  Европын Стратеги, олон улсын харилцааны төв, Брюссель, Викторийн Их Сургууль Веллингтон, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль Москва зэргийг тус тус төгсжээ. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой, дипломат албанд 16 жил ажилласан нэгэ аж. 

У.Мандах 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх