"МИАТ-ийн нисгэгчид Германд хар тамхи хэрэглэжээ"

  • 0
  • 120
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудсаараа дамжуулан МИАТ компанитай холбоотой нэгэн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Тэрбээр мэдэгдэлдээ:  Улаанбаатараас-Берлин чиглэлд ниссэн МИАТ компанийн онгоцны нисгэгч нар хар тамхи хэрэглэсэн байсан гэсэн юм.  

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ талаар өнөө өглөө нэгэн эх сурвалжид мэдээлэл өглөө. Тэрбээр МИАТ компани замбараагаа алдсан. Дэд дарга нь саяхан хэрэгт холбогдоод удалгүй цагаатгагдсан сурагтай. 

Нисгэгчид Германы таван одтой зочид буудалд архи согтууруулах ундаа хэрэглээд тэр буудлыг түйвээсэн. Үүнээс үүдэлтэй өчнөөн нэхэмжлэх бичиг манай улсад ирэх гэж байна. 

Монгол руу нислэг үйлдэх гэж байхад нь Германы талаас нисгэгчдийг согтуурлын зэрэгтэй байна гээд нисгээгүй. Маргааш нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гээд дахин нислэгийг нь хойшлуулсан байгаа юм. Онгоц хойшлуулна гэдэг асар их зардлаар хэмжигддэг. Тийм болохоор хариуцлага тооцож чаддаггүй салбарын сайд нь өөрөө хариуцлага үүрэх ёстой гэж мэдэгдлээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх