Энэтхэгт 1500 гаруй хүнийг баривчилжээ

  • 0
  • 88
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Сүүлийн 10 хоногийн хугацаанд эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон 1500 гаруй хүнийг баривчилсан гэж Энэтхэгийн эрх баригчид мэдэгджээ. Албаныхны мэдээлснээр, нийт 4000 гаруй хүнийг баривчилсан хэдий ч удалгүй сулласан байна. 

Баривчлагдсан болон саатуулагдсан хүмүүс эсэргүүцлийн жагсаалын үеэр хүчирхийлэл үйлдэж байсан хэмээн Холбооны Засгийн газрын нэрээ нууцалсан хоёр албан тушаалтан мэдэгджээ. 

Энэтхэгийн парламент иргэншилтэй холбоотой хуулийг энэ сарын 11-нд баталснаас хойш тус улс даяар эсэргүүцлийн ажиллагаа эхэлж, цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болжээ. Үүний улмаас 19 хүн амиа алдсан байна. 

Т.Есүхэйтөмөр

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх