Хоёр настай хүү хойд эцгийнхээ гарт амиа алдлаа!!!

  • 0
  • 119
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Хоёр настай хүү хойд эцгийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг нийгмийг бухимдуулаад байгаа. Тодруулбал Өнгөрсөн баасан гарагт хоёр настай хүү С-ийг хойд эцэг нь зодож, биед нь гэмтэл учруулж, амь насыг нь хохироожээ.

Уг хэрэг Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт болсон бөгөөд талийгаач хүүгийн нэг настай дүүгийнх нь биеийн байдал хүнд, эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь, тухайн үед талийгаач хүү дүүгийн хамт хойд эцэгтээ зодуулж, гэмтжээ. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Мөн эх сурвалжийн хэлж байгаагаар хүүгийн аминд хүрсэн хэрэгтэн өмнө нь ял эдэлж байгаад өнгөрөгч есдүгээр сард хорих ангиас суллагдсан аж. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх