Таагүй байдлаас гарах хялбар арга

  • 0
  • 130
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Таагүй байдлаас гарах хялбар арга

 

Хүний амьдралд урьдчилан таамаглахын аргагүй олон зүйлс өрнөж байдаг. Тэр болгонд сэтгэлээр унаж, эсвэл хэтэрхий хөөрч болохгүй нь мэдээж. Амьдралд тохиолдох олон зүйлээс шалтгаалан зарим өдөр сэтгэл санаа хямарч, эрч хүчээ алдах нь бий. Ийм нөхцөлд хүнд байдлаас хялбархан гарах арга замыг эрэлхийлээрэй. Дараах зөвлөгөө танд тус болж мэднэ. 

1 дэх алхам: Гаргасан алдаагаа зас. Засаж болохгүй алдаа гэж хаана ч байхгүй. Магадгүй цаг хугацаа өнгөрсөн байж болох ч боломжтой л бол гаргасан алдаагаа засах хэрэгтэй.

2 дахь алхам: Дараагийн удаад ямар ч алдаа гаргахгүйн тулд хийх ажлаа сайтар төлөвлөж хий. 

3 дахь алхам: Нэгэнт гаргасан алдаандаа шаналах хэрэггүй. Болоод өнгөрсөн зүйл гэж бодоод засаж залруулахыг хичээгээрэй. Эсвэл дараагийн удаад алдаа гаргахгүйн сургамж болгож санаж явахад илүүдэхгүй. 

4 дэх алхам: Өөртөө итгэлтэй байхын тулд өөрийгөө урмаар сэргээ. Таагүй байдлыг ардаа орхисон учраас та юуг ч шинээр эхэлж болно шүү дээ. 

5 дахь алхам: Маргааш бүхнийг шинэ өнцгөөс хар. Шинэ өдөр эхэлж байна. Шинэ боломж ирж байна. Өөрийгөө хэн болохыг дахин нэг харуулахад яг тохиромжтой үе. 

Туршлагаас харахад гаргасан алдаагаа мартах хамгийн сайн арга бол дараагийн ажлаа гойд сайн хийж, өөрийнхөө хүчийг дахин мэдрэх юм. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх