Насанд хүрсэн хүнд байх ёстой 10 шинж

  • 0
  • 134
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Насанд хүрсэн хүнд байх ёстой 10 шинж

Хууль ёсоор насанд хүрсэн ч энэ нь хангалттай төлөвшилтэй боллоо гэсэн үг биш юм. Зарим хүмүүс бие махбодын хувьд өсч томрох боловч сэтгэл санааны хувьд яг л бяцхан хүүхэд шиг байдаг. Та өөрийгөө сэтгэл зүйн хувьд насанд хүрсэн гэж боддог уу? Тэгвэл дараах шинж чанарууд танд хуримтлагдсан байх ёстой гэнэ. 

1. СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ХЯНАХ

src=https://www.yolo.mn/img/images/ck/2019/12/19/1-105615-693451635.jpeg

Насанд хүрсэн хүн өөрийн хэт эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлөө захирч чаддаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэт туйлын сэтгэл хөдлөлийн үр дүнд бусдад сөрөг, хор хөнөөлтэй нөлөө үзүүлэхгүй байх гэсэн үг юм. 

2. ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ

src=https://www.yolo.mn/img/images/ck/2019/12/19/2-105643-475055658.jpeg

Хүмүүс өдөр бүр маш олон тооны сонголтуудтай нүүр тулгардаг ба сонголтыг хийж, хариуд нь ямар нэгэн үр дагавар ирэх нь жам ёсны хэрэг. Гэхдээ та тухайн хийсэн сонголтын хариуцлагыг хүлээж чадах эсэхээс л таны сэтгэлзүйн хувьд боловсорсон эсэх нь шалтгаалдаг байна. 

3. БАЙГАА ЗҮЙЛСДЭЭ ТАЛАРХАХ

src=https://www.yolo.mn/img/images/ck/2019/12/19/3-105656-1442089367.jpeg

Та өөртөө байгаа зүйлсийг бага гэж голохын оронд Надад энэ л хангалттай шүү дээ хэмээн талархдаг уу? 

4. ХЭН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ

src=https://www.yolo.mn/img/images/ck/2019/12/19/4-105706-377156604.jpeg

Эдгээр шинж тэмдгүүдээс өөрийгөө байгаагаар нь хүлээн авах нь хамгийн хэцүү нь гэж хэлж болно. Ялангуяа найз нөхөд, гадуур таарсан хэн бүхэн таныг ямар нэгэн талаараа өөрчлөгдөх хэрэгтэй гэж байнга хэлж байх үед өөрийгөө байгаагаар нь хайрлана гэдэг амаргүй шүү дээ. Гэвч насанд хүрсэн хүн л өөрийн хэн болохоо ойлгож, өөртөө итгэж, өөртөө л сайхан байхад болно хэмээн ухаардаг байна. 

5. БҮГДИЙГ МЭДДЭГГҮЙ ГЭДГЭЭ ОЙЛГОХ

src=https://www.yolo.mn/img/images/ck/2019/12/19/5-110141-1852284641.jpeg

Хүн бүх зүйлийг мэдэх боломжгүй. Хэрэв та насанд хүрсэн бол бардам зангаа хойш тавьж өөрөөсөө ахмад болон дүү хүнээс суралцах нь энгийн л үзэгдэл гэдгийг мэдэрнэ. 

6. БУСДЫГ ХАЛАМЖЛАХ

src=https://www.yolo.mn/img/images/ck/2019/12/19/6-110156-1646471313.jpeg

Өрөвч сэтгэлтэй байх нь төлөвшиж буйн илрэл. Цаг ямагт өөрийгөө л гэхийн оронд бусдын тав тухтай, сэтгэл ханамжтай байдал зэрэгт анхаарна гэдэг бол чухал чанар. 

7. ДАРУУ ТӨЛӨВ БАЙХ

src=https://www.yolo.mn/img/images/ck/2019/12/19/7-110210-295155136.jpeg

Өөрийгөө магтан дөвийлгөхийн оронд бусдад шударга, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. 

8. УЯН ХАТАН БАЙХ

src=https://www.yolo.mn/img/images/ck/2019/12/19/8-110228-264376853.jpeg

Бүх зүйл санаснаар болдоггүй. Санасан төлөвлөснөөр болсонгүй гээд гутралгүйгээр тухайн нөхцөл байдалд дасан зохицож, түргэн сэтгэн бодох чадвартай байх хэрэгтэй. 

9. НЭЭЛТТЭЙ БАЙХ 

 src=https://www.yolo.mn/img/images/ck/2019/12/19/9-110340-1767645292.jpeg

Та бүхнийг янз янзын өнцгөөс харж бусад хүмүүс ямар амьдралаар амьдарч байгааг ойлгох гэж хичээдэг үү? Тэгэх хэрэгтэй шүү. smiley

10. АХИН ДЭВШИХ БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ

src=https://www.yolo.mn/img/images/ck/2019/12/19/10-110323-1000058319.jpeg

Амьдрал гэдэг төгсгөл нь үл харагдах далай. Та ямар нэгэн их дээд сургууль, ямар нэгэн зэрэг аваад өөрийгөө боловсроод болчихлоо гэж үзэж буй бол үгүй дээ. Насанд хүрсэн хүн үргэлж суралцаж, өнөөдөр өчигдрийнхөөсөө, маргааш өнөөдрийнхөөсөө илүү чадварлаг болно гэдэгт итгэдэг байна. 


https://www.yolo.mn/z/4551

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх