Бейб Рутын цохиур нэг сая ам.долларын үнэ хүрчээ

  • 0
  • 107
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Бейб Рутын цохиур нэг сая ам.долларын үнэ хүрчээ

АНУ-ын бэйсболын домогт тамирчин Бейб Рутын цохиур цахим дуудлага худалдаагаар нэг сая ам.долларын үнэ хүрч зарагджээ.

Тэрбээр энэхүү цохиураа Нью-Йорк Янкиз багт тоглож байхдаа ашиглаж байжээ. Б.Рут 1929 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 500 дэх цохилтоо гүйцэтгэснээр энэ тоонд хүрсэн анхны домогт тамирчин болсон байна. Бяцхан хүү Жорж Рут” хэмээх бичигтэй энэ цохиураа тэрбээр 1940-өөд онд найздаа дурсгасан гэж үздэг.

Рутын эд зүйл дэлхийн бүх цуглуулагчдын хамгийн үнэтэй цуглуулгын нэг хэвээр байна. Энэ гайхамшигт цохиур үүнийг дахин нотоллоо” гэж дуудлага худалдаа зохион байгуулагч хэлжээ. Рут мөн Boston Red Sox” багт тоглож байсан бөгөөд тэтгэвэрт гарахаасаа өмнө 714 дэх цохилтоо гүйцэтгэжээ.

Домогт тамирчны хэрэглэж байсан өөр нэгэн цохиур 2004 онд болсон дуудлага худалдаагаар 1.3 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ. Мөн түүний өмсөж байсан өмсгөл энэ жил таван сая ам.доллараас илүү үнэ хүрсэн байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх