Гал түймрийн аюулаас 1134 хүний амийг аварчээ

  • 0
  • 84
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Гал түймрийн аюулаас 1134 хүний амийг аварчээ

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 4209 удаагийн ахуйн гал түймэр гарч,11.4тэрбум төгрөгийн хохирол учирч,54хүн нас барж,68хүн түлэгдэж гэмтэн628толгой мал хорогдож,1770гэр, орон сууц шатсан байна.

 

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид1134хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын63.3тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо9.9хувиар өссөн ч учирсан хохирлын хэмжээ30 хувьбуурсан байна.

Нийслэл хотод нийт2809удаагийн гал түймэр гарч,5.0тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт1400удаагийн гал түймэр гарч,6.4тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Энэ хугацаанд16565байгууллага, аж ахуйн нэгж,355083айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй100660зөрчил дутагдал илрүүлэн,52466зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар5503заавал биелүүлэх албаншаардлага,4314мэдэгдэл,339танилцуулга,506дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй44объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг313.3сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг3270удаа, сэрэмжлүүлэг мэдээг1463удаа явуулсан байна.

2019 онд Улаанбаатар хот, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Увс, Завхан, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Баян-Өлгий, Сүхбаатар зэрэг14аймгийн66суманд121удаагийн ой, хээрийн түймэр гарч50306,8га ой,261491,9га хээрийн талбай түймэрт өртөж 13 байшин, 4 гэр шатжээ.

Түймрийн улмаас урьдчилсан байдлаар байгаль экологид23.7тэрбум төгрөг, түймрийг унтраахад449.6сая төгрөгийн зардал гарч, нийт24.2тэрбум төгрөгийн хохирол учирсан байна гэжОБЕГ мэдээлэв.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх