Хүүхэд бүрт өөрийн гэсэн авьяас билэг, онцлог содон чадвар байдаг. Түүнийг илрүүлж ямар нэгэн далд авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилтыг ''Монгол Билэг Оюун'' олон улсын хөтөлбөртэй сургууль эрмэлзэн ажилладаг. Жил бүрийн 12 дугаар сарын дундуур сурагчдынхаа авъяас чадварыг нээн илрүүлэх, багаар ажиллах идэвхи оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд бүрт бид чадна гэсэн итгэлийг бадраах, сурагчдыг дуу, хөгжим, бүжигт дур сонирхолтой болгон төлөвшүүлэх, тэдний гоо сайхны мэдрэмж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилго бүхий Монгол Билэг Оюун цогцолбор сургуулийн 2-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан “БИД ЧАДНА” урлагийн наадмыг амжилттай зохион байгуулав. Урлагийн наадам дараах төрлөөр явагдаж дүнгээ гаргаж шилдгүүдээ тодруулав.
2-3-р ангийн ангилалд:
1-р байр С.Мөнхцэцэг багштай 3г анги
2-р байр Б.Түмэнжаргал багштай 3д анги
3-р байр Г.Наранчимэг багштай 3а анги
4-5-р ангийн ангилалд:
1-р байр Ш.Уранчимэг багштай 5в анги
2-р байр У.Алтанчимэг багштай 4в анги
3-р байр Л.Амаржаргал багштай 5а анги
6-9-р ангийн ангилалд:
1-р байр Б.Цэндхүү багштай 7в анги
2-р байр Ж.Дарьсүрэн багштай 9а анги
3-р байр Ч.Энх-Амар багштай 7б анги
10-12-р ангийн ангилалд:
1-р байр Б.Хүрэлшагай багштай 12а анги
2-р байр О.Баясгалан багштай 11б анги
3-р байр Б.Ганболд багштай 11а анги тус тус эзэллээ.
Урлагийн наадамд амжилттай оролцсон анги хамт олонд сургуулийн захиргааны зүгээс баяр хүргэж амжилт хүслээ. Дуулдаггүй хүүхэд, бүжиглэхгүй сурагч, хөгжим дардаггүй хүүхэд энэ сургуулиас олохгүй гэж хэлж болохоор үр дүн ойрын ирээдүйд ажиглагдаж байна.