Түүхэнд анх удаа мисс шалгаруулах таван том тэмцээнд хар арьст бүсгүйчүүд түрүүллээ

  • 0
  • 84
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

2019 онд болсон мисс шалгаруулах таван том тэмцээнд бүгдэнд нь хар арьст бүсгүйчүүд түрүүлсэн түүхэн үйл явдал болжээ. Тухайлбал энэ онд болсон Miss USA, Miss Teen USA, Miss America, Miss Universe, Miss World тэмцээнүүдийн тэргүүн байруудыг тэд эзэлсэн байна. Сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн анх зохион байгуулагдаж эхэлсэн 1920-оод оны үед өнгөт арьстнуудыг оролцуулдаггүй байжээ. Сүүлд оролцохыг нь зөвшөөрсөн ч өрсөлдөх зоригтой бүсгүй олддоггүй, олдсон ч нийгэм таагүй хүлээж авдаг байв.

Харин 50 орчим жилийн өмнөөс хар арьст эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн байна. 1977 онд Miss Universe тэмцээнд анхны хар арьст гоо бүсгүй түрүүлсэн бол 1983 онд анхны Miss America, 1990 онд анхны Miss USA, 1991 онд анхны Miss Teen USA тодорч байжээ. Өнгөрсөн Бямба гарагт Ямайкын иргэн 23 настай Тони-Энн Сингх Miss World-ийн титмийг зүүснээр энэ тэмцээнд түрүүлсэн анхны хар арьст бүсгүй болсон юм.

2019 онд Миссийн титэм зүүсэн хар арьст гоо бүсгүйчүүдийг жагсаавал:

Miss World тэмцээний ялагч Тони-Энн Сингх, Miss Universe тэмцээний ялагч Зозибини Тунзи, Miss USA тэмцээний ялагч Чэсли Крайст, Miss Teen USA тэмцээний ялагч Кэйли Гэррис, Miss America тэмцээний ялагч Ниа Фрэнклин.

Энэ сарын эхээр Өмнөд Африк улсаас оролцож, Miss Universe тэмцээнд түрүүлсэн Зозибини Тунзи “Над шиг арьс, үс зүстэй эмэгтэй хэзээ ч гоо сайханд тооцогддоггүй ертөнцөд би өссөн билээ. Энэ ойлголт эцэс болох цаг өнөөдөр ирлээ гэж би бодож байна” гэж хэлсэн юм.

Э.Сэмүүн 

Эх сурвалж: CNN

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх