Амины орон сууц ухдаг этгээдүүд 40 үйлдлээ мэдүүлжээ

  • 0
  • 87
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Амины орон сууц ухдаг этгээдүүд 40 үйлдлээ мэдүүлжээ

 

С.САРУУЛ

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид бусдын орон байранд хулгайгаар нэвтрэн орж алт, мөнгөн эдлэл, бурхан, зургийн аппарат, хөөрөг, эртний эдлэл  хулгайлсан бүлэг этгээдүүд БЗД-ийн нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүлжээ.

Уг гэмт хэргийг үйлдсэн 1991 онд төрсөн Ш, 1987 онд төрсөн Б нар нь урьд өмнө энэ төрлийн гэмт хэргээс удаа дараа ял шийтгэл эдэлж байсан. Б нь 2009 онд орон нутгийн банкууд руу нэвтрэн орж сефи хулгайлж байсан хэргээр 10 жилийн ял эдлэж байсан бол Ш, Б нар нь урьдчилсан мэдүүлэгтээ нийт хулгайн 40 үйлдлийг мэдүүлээд байгаа юм. Хоёр этгээдийг цагдан хорьж, хулгайн эд зүйлсийг хураан авчээ.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх