Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

  • 0
  • 120
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсад гэр бүл салалт гамшгийн хэмжээнд хүрээд байна. Аливаа улс үндэстний оршин тогтнох гол суурь нь гэр бүл. Тэр дундаа гэр бүлийн суурь хүмүүжил, хөгжил байдаг. Харамсалтай нь манай улсад нийт 70 гаруй мянга орчим ээж өрх толгойлон амьдарч байна. Үүний 90 гаруй хувь нь салалтаас улбаатай” хэмээсэн. Үнэхээр ч энэ асуудал гамшиг болж, төр засаг хуулиа чангалах, хариуцлагыг өндөржүүлэх шаардлага яаралтай тулгарсныг нууцлах аргагүй. Гэр бүл бат бөх бол төр улс бат суурьтай байх болно.

Манай редакцид Энхтуяагийн Байгалмаа гэх эмэгтэй гэр бүлийг нь үймүүлж, нөхрийг нь үргэлж садар самуунд уруу татсаар авч явсан тухай иргэн Э.Солонго өгүүлье гэж хандсан юм. Айл бүрийн цаана асуудал байдаг ч замбараагүй зарим нэг хүмүүсээс болж  гэр бүл, үр хүүхэд хохирч, өнчирч байгааг цохох нь зүйтэй.  

-Ямар учраас манай редакцид хандсанаа яриач?

-Энхтуяагийн Байгалмаа гэгч эмэгтэй манай гэр бүлийг үймүүлж явсаар гурван хүүхдийг минь аавгүй болгож чадлаа. Тэр эмэгтэй 2014 оноос манай нөхөртэй танилцаж, холбоо тогтоож эхэлсэн. Миний хувьд 2015 онд тэдний дотно харилцааг мэдсэн. Хүүхэд маань аавынхаа утсаар тоглочихсон явж байхад нь санаандгүй би мэссэжийг нь харсан. Мэссэнжрээр Яасан халамжтай залуу вэ, хоол унд хийж байгаа юм уу, намайг халамжлах хүн алга” гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Үүнээс болоод бид хоёр маргалдахад манай нөхөр Зам зуурын юм, ингээд мэссэж бичээд салдаггүй юм” гэж байсан. Намайг мэдсэнээс хойш нөхөр маань энэ эмэгтэйгээс сална гээд утас шөрмөс, холбоо барих бүхнээ салгаж, блоклоод холдсон. Тухайн үед зун байсан л даа. Дараа нь бид хоёр намар нэг арга хэмжээнд орчихоод шөнө гэртээ 01 цагт орж ирэхэд нөгөө хүүхэн бас мэссэж явуулсан. Нөгөө хүүхэн чинь над руу мэссэж бичиж байна. Энэ хүүхэн надаас салахгүй, ямар төвөгтэй юм бэ” гэж нөхөр маань өөрөө надад хэлээд мэссэжийг нь үзүүлсэн. Хүний утаснаас Чамайг мартаж чадахгүй нь, би аймаар хайртай юм байна” гэсэн утгатай мэссэж бичээд эргээд залгахад утсаа аваагүй. Ингээд би тэр хүүхнийг салчихлаа л гэж ойлгосон. Энэ тухай бүр хаячихсан байж байтал Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооныхон бүгд шалгалтгүй Удирдлагын академид орох үед нөхрийг маань ээрч байгаад нэг ангид орсон юм билээ. Нэгдүгээр курсээ дуусч байхад нь би нэг ангид сурч байгааг нь мэдэхэд бас л нөхөр маань бүх утас, холбоо барихаа салгаад холдсон.

Ер нь согтохоороо л манай нөхөр рүү залгаж эсвэл мэссэж бичнэ. Нэг удаа эмнэлэгт хэвтэхэд нь одоо очиж эргэлээ гэдгийг сонсоод би эмнэлэг дотор цус алдаад, зулбаж байсан.

-Энэ хүүхнээс болоод үр зулбасан байна шүү дээ. Хүний амь егүүтгэсэн гэдгээр хэрэгт орох л хүн байна даа?

-Тийм ээ.

-Бусдын нөхөртэй тэгж ярина гэдэг мөн их зоригоо?

-Тэгтлээ эрээ цээргүй болчихсон юм уу, айж ичих юм байхгүй. Нэг удаа бүр манай хадмууд машинтайгаа хөөж байгаад тэр хүүхнийг барьж авсан. Ээж маань мэдээж үр хүүхдийнх нь амьдралыг бусниулсан хүнд хэдэн үг хэлж, хэд цохисон. Тэгтэл цагдаа шүүхэд өгч бөөн юм болсон. Тэгсэн ч салдаггүй яваад л байсан байгаа юм. Миний хувьд ингээд л больчихлоо, салчихлаа гэж итгээд явдаг байлаа. Аргаа барахдаа ээжтэй нь хүртэл уулзаж, танай охин манай нөхөртэй уулзаад байна аа гэхэд Чадаж байгаа юманд арга байхгүй” гэж байсан. Ээж нь бас нөхөргүй л юм билээ. Амьдралд хүн гэнэт орж ирээд самраад хаячихна гэж бодохгүй явж. Ингэж байгаад больчих байх, дуусчих байх гэж итгэж явсан. Уйлж унжаад л нөхөр маань намайг аргадаж, янз бүрийн сюрприз барина. Нөхрөө уучилна, амьдрал юм чинь цааш үргэлжилнэ. Төд удалгүй гурав дахь охиноо олж, 2016 онд төрүүлсэн шүү дээ.

-Байгалмаагийн талаар маргаантай байсан ч үрээ тээсэн юм байна шүү дээ. Тэр хугацаанд нөхөр тань дахин асуудал гаргах нь бага байв уу. Мэдээж итгэсэн учраас л дахин хүүхэд төрүүлэх шийдвэр гаргасан байх?

-Гарч орох нь их л байсан. Архидаж, шоудах нь өдрөөс өдөрт ихсэж байсан ч нөхрийнхөө ажил төрөлд ороод яахав, би эхнэр хүн, ар гэр, үр хүүхдээ л авч явъя гээд тэссэн. Том гэдэстэй нэлээд удаан явлаа, нялх охиноо асрах гээд нэг хэсэгтээ л ухаангүй байсан. Тэгж байтал манай хүргэн дүү надад нөгөө хүүхэнд байшин авч өгсөн, өөрийнхөө барьсан барилгад бартераар орж ирсэн хоёр хаалгатай бенз хүртэл бэлэглэснийг хоёр жил нууж байгаад хэлсэн. Энэ тухай би бага охиноо яг нэг ой хүрч байхад буюу 2017 онд мэдсэн. Миний үр хүүхдүүдийн л хөрөнгө шүү дээ. Нөхөртэйгээ ярилцахад тийм юм байхгүй, худлаа мэдээлэл, би юу гэж тэр хүүхэнд өгөх юм гээд байсан. Тэгж байгаад 2017 оны намар есдүгээр сард нөхрийг маань Байгалмаа салгаад аваад явсан.

-Нөхрийг нь илт уруу татах, уриалан дуудах мэссэж, зургууд их илгээдэг байсан гэж сонссон. Яг юу гэж бичдэг байв аа?

-Намайг бага охиноо төрүүлэх гээд жирэмсэн зургаан сартай лагерт байхад Эхнэрийнхээ өврөөс гараад ирчихэж чадахгүй, сонин болчихсон байгаа шүү, би мэдээд л байгаа”, Би жирэмсэн болчихлоо, авахуулах юм уу, авахуулбал эмчилгээний төлбөр 500 000” энэ тэр гээд зөндөө мэссэж бичдэг байсныг би сүүлд нь мэдсэн. 2017 оны хоёрдугаар сард манай нөхрийн утас руу чармай шалдан зургаа хүртэл чатаар явуулж байсан.  

-Бүр шалдан зургаа явуулчихаж байгаа юм уу?

-Тийм.

/

/

-Энэ эмэгтэйгээс болж хоёр удаа зулбасан гэж үнэн үү?

 -Эхний тэр эмнэлэгт болсон зулбалтаас хойш 2017 оны есөн сард нөхөр яваад 11 сар гарсны дараа дахиад жирэмсэн үлдсэнээ мэдсэн. Сэтгэл санаа туйлдаа хүртэл хямарсан байсан учраас мөн хоёр дахиа зулбасан. .  

-Тэр эмэгтэйтэ ер нь нүүр тулж уулзаж байв уу?

-2019 оны зун зургаан сард зайсангийн KFC-ийн гадна тааралдсан. Би тэрэнд Чи хүний нөхөр явуулаач ээ, гурван хүүхдийг нь өнчрүүлчихээд яаж ингэж явдаг юм” гэхэд Чи муу мөнгөнийхөө араас үхэх гээд байгаа юм уу” гээд над руу үсчээд дайрсан. Надаас айх нь битгий хэл намайг мөрлөөд зодооч, цохиоч гэж орилж, Хүмүүс ээ энэ хүүхэн намайг зодох гэж байна, туслаарай, амь авраарай гээд л дайраад байсан. Хүмүүс хараад байхад би бараг өөрөө хүний нөхөр булаачихсан мэт ичсэн. Тэгсэн хэд хоногийн дараа нүүрээ хөхөртөл будсан зургаа авч очоод намайг зодсон гэж цагдаад мэдүүлсэн. Бичлэг дээр хашлага түшиж зогсоод ярилцаж байгаад салж байгаа нь тодорхой харагддаг. Өөрөө ч очиж тэр бичлэгийг авсан, цагдаа ч бичлэгийг авсан мөртлөө намайг зодсон гэдгээр хэрэг нь яваад л байсан юм билээ. Үнэхээр зодуулчихсан мэт аймаар хөх няц зургууд аваачаад өгчихсөн. Бүтэн гурван сар явж байж зодоогүй гэж хэрэг нь хаагдсан. Танилтай юм уу, яаж ийгээд аргалчихна. Цагдаагийн өмнө очихоороо уйлна, дуулна, цагдаа нарыг ч аргална, ёстой арга зальтай.

-Та хоёрын хэн хэн нь ганцаараа явж байсан юм уу, тухайн үед?

-Би хоёр хүүхэдтэйгээ явж байсан. Хүүхдүүдтэйгээ явж байж яалаа гэж зодоон хийх вэ дээ. Харин тэр л над руу үсчээд дайраад байсан.  

-Бас их танхай эмэгтэй юм уу, мөрлөж, өдөж байсныг сонсоход?

-Урьд нь хоёр жилийн тэнсэн харгалзах ял авч байсан танхай хүүхэн юм билээ.

-Юу вэ, арай ч дээ. Ямар хэргээр, хаана хэрэг хийж байсан юм бэ?  

-20 настайдаа орон байрны хулгай гэдэг хэргээр хоёр жилийн тэнсэн харгалзах ял авч байсан.

-Тэнсэнтэйг нь өөрөө яаж мэдэв?

-Манай ээжийг зодсон гээд цагдаад өгөхөд нь ялтай нь гарч ирсэн.

-Өө за за, уг нь энэ хүүхэн хийлч юм билээ. Урлагийн хүмүүс нийгэмд сайн сайхныг түгээж, үлгэр дууриал болж явах ёстой баймаар юм. Гэтэл?

-Хийлч л гэдэг юм билээ. Сошиалд бол их ухаантай, зөв сайхан амьдралтай, энергитэй эмэгтэй шиг зүйлсийг постолдог. FB-ийнхээ зураг шигээ бай л даа гэдэг шиг сошиалд бичиж байгаа шигээ амьдар л даа гэж хэлмээр санагддаг. Гэхдээ тэрнийг хийлч гэдгээр нь биш бөгсний явдлаар нь хүмүүс анддаггүй юм билээ. Уяачид дунд бүр их эвгүй хочтой. Уяачдаар нэг хэсэг дагнасан байгаа юм. Манай нөхөр бас сүүлийн үед морь уядаг болсон. Найз нөхөд, танидаг хүмүүс нь Чи очиж, очиж ..... ийм алдартай хочтэй Байгалмаатай суусан юм уу. Үр хүүхэд, хань ижлээ хаяад уу” гээд шоолдог сурагтай. Одоо энэ эмэгтэй миний нөхөртэй нэгэн хотхонд язгууртны дүрд хувираад амьдарч байгаа. МИАТ, ТЕДИ төв гээд ажиллаж байсан бүх газартаа гэр бүл үймүүлдэгээрээ цуутай эмэгтэй шүү дээ.

Эрчүүдийн ангууч гэж хэлж болно. Мөнгө төгрөгтэй, энгэр султай эрчүүдийг онилж биеэ сэтгэлээр нь гартаа бүрэн оруулаад дараа нь тэр эрчүүдээ дарамталж, өндөр үнэтэй байр, машин, хувцас гээд өөрт хэрэгтэй бүхнээ авахуулж чадахаас гадна бөөгөөр явж, дом шившлэгэ хийлгэдгээрээ мэргэшсэн нэгэн. Энэ үйлдлээрээ бахаа хангадаг. Ээж рүүгээ утсаар ярихдаа Ээж ээ, би таныг жаргаана гэсэн үнэн байгаа биз дээ. Бүр их жаргаана аа” гэж ярьж байсныг нь хүмүүс сонсоод инээлдэж байсан гэсэн. Энэ эмэгтэй залилан хийдэг, гэр бүл үймүүлэгч, хормойн донтой, хэнтэй ч унтахдаа гаргууд. Иймд зөв түвшин гэр бүлтэй залуус минь нийгмийн шаар болсон иймэрхүү эмэгтэйчүүдээс гэр бүлээ хамгаалахгүй бол түүнд хүнийг хайрлах, хүүхдийг өрөвдөх жоохон ч зүрх үгүй гэдгийг сонордуулъя. Энэ эмэгтэй гэр бүлтэй хүн рүү шөнийн цагаар залгах, мессиж бичих, утсаар нүцгэн шалдан зургаа явуулах, хүний эхнэрийг яаж хямруулж, хорлох, гэр бүлийг хооронд нь эвдрэлцүүлээд хүсэл сэтгэл нь амарч явдаг юм шиг санагддаг. Энэ хүн эх хүн мөн үү. Өөрөө дагавар 10 гаран насны охинтой зовлон үзсэн баймаар л хүн юм шиг харагддаг. Байгалмаа маш эрхэмсэг төгс эмэгтэйн дүрд хувирч чадна. Загвар өмсдөг хүүхнүүдтэй найзлахыг санаархана. Нэртэй жүжигчидтэй зургаа даруулахыг илүүд үзнэ. Баяр ёслолоор хүний нөхрийг өдөр шөнөгүй архидуулж, гэр орон руу нь явуулахгүй өөрийн хань мэт ичих ч үгүй сугдан ёолк хэсэж зургаа даруулаад фейсбүүкэд байршуулна. Энэ гэр бүлийн хүчирхийлэл мөн биз дээ?

Сошиалд маш гоё хүүхэн зураг тавина, маш ухаантай дүр эсгэнэ. Харамсалтай нь дотор тал нь хөө шиг хар хүүхэн юм байна лээ, Бурхан минь. 

/

/

-Мөнгөтэй хүмүүс морь руу ордог болсон цаг. Тэгэхээр мөнгөний сонирхолтой хүн юм аа даа, уяачдаар дагнадаг гэхээр?

-Угаасаа тийм. Анх миний мэдэхийн Байгалмаа 5 шард амьдардаг байсан. Гэтэл хоёр жилийн дотор бидний босгосон 10 жилийн амьдралыг үрж, цуглуулсан мөнгөөр цоо шинэ бенз унаад, Түшээ гүн” хотхонд хауст амьдарч байна. Брэндээр хувцаслаж, гадаадаар зугаалж амьдрах л энэ хүнд чухал юм байх. Үүний төлөө нэг хүүхдийг нь төрүүлээд өгчихсөн. Гэвч манай нөхрийн хүүхэд мөн эсэх нь бүү мэд.

-Байгалмаа чинь өмнө нь нэг хүүхэдтэй, танай нөхрийн бас нэг хүүхдийг төрүүлжээ дээ?

-Тийм ээ, өөрийнх нь дагавар охин 10 гаран насны хүүхэд бий. Үр хүүхэдтэй эх хүн болохоор миний болон үр хүүхдүүдийн маань зовлонг ойлгох байх гэж боддог байлаа. Үр хүүхэд төрүүлж үзээгүй юм шиг л аашилж, элдэвлэдэг. Энэ ганц эр эмийн асуудал биш, ард нь миний гурван үрийн амьдрал явж байгаа шүү дээ.

/

-Сүүлийн үед эмэгтэйчүүдийг хараад байхад эр хүнээс болж бусдад хараал жатга хийх, улаан цусаа өгөх зэрэг адгийн муу бүхнийг хийдэг болсон гэж сонсогдох юм?

-Эхнэртэй нь гудамжинд таарчихаад зодсон гэж гүтгээд цагдаад өгч байгаа хүн юу эсийг хийх вэ. Зовсон хүн лам шүтнэ гэгчээр лам, бөөгийн аль алинд очихоороо л нэг болсон. Очиж асуухаар ховсдуулсан, хорлол хийсэн гэж бүгд адилхан зүйл хэлдэг. Манай нөхөр надтай хамт байхдаа намайг тэнэг ч гэж хэлж үзээгүй хүн. Хоёр удаа л надад уурлаад уйлж байсан. Их зөөлөн чанарын хүн шүү дээ. Зодож цохих нь битгий хэл чангахан дуугарч байгаагүй. Гэтэл сүүлийн хоёр жилд амнаас нь гарахгүй үг гардаг болж, ёстой тэр чөтгөр шулмын асуудлаас болдог юм уу, танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн. Гурван хүүхдээ үхсэн хатсанаар нь харааж, миний хүүхэд биш гэж хүртэл орилж байсан. Хүн үнэхээр аймар болдог юм билээ.

-Харамсалтай юм аа. Хамгийн үнэт зүйл бол үр үндэс шүү дээ. Тэр хүүхэн чамайг чиний гэрээсээ зайл гэж хүртэл хөөдөг гэл үү?

-Чиний байгаа газар миний гэр орон, чи наанаасаа зайлаад өг гэдэг. Миний хүүхдүүдийг хүртэл миний хүүхдүүд гэж загнадаг.

-Бүр үү. Одоо нөхөр чинь хүүхдүүдтэйгээ ирж уулзах юм уу?

-Байхгүй. Хоёр жилд нэг удаа ирж уулздаг болсон. Том хүү маань долдугаар анги, яг шилжилтийн насандаа явна. Инээж хөөрч, баярлаж баясахаа байгаад удаж байна. Дунд охиндоо уг нь их амь байсан. Одоо дунд охиноо ч тоохгүй болсон. Багыгаа бүр хамт өсгөөгүй шахам болохоор өөрийнхөө үр хүүхэд ч гэж боддоггүй юм шиг байна лээ.

-Та хоёр уг нь унаган багаасаа суусан биз дээ?

-Бид хоёр хоосон оюутан байхдаа л нэг гэрт орсон. Хоёр гэрээрээ амьдарч байгаад тусдаа гарцгаасан. Таксинд хамт явж, бензингүй болчихоод саваа бариад колонк руу гүйж явсан удаа ч бий. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй тэр амьдралаас өдий хүртэл явчихаад хөрөнгө мөнгөний бараа хараад өөрчлөгдөнө чинээ хэн санах билээ. Хайран бүтэн 10 жилийн амьдрал минь тэр хүнтэй дууссан даа.

-Тийм шүү. Энэ бол уг нь гадны улс оронд том гэмт хэрэг. Гэр бүлийн хуулиа чангалах шаардлага Монголд үнэхээр тулгамджээ?

-Би яах вэ, ингээд хохироод үлддэг юм байж. Миний хоёр охин ийм нийгэм, хуультай газар цаашид яаж амьдрах вэ. Нөхөр нь зоддог, явалддаг гээд зөндөө л асуудал яригддаг. Нууж чадаж байгаа олон эмэгтэй бий. Ард нь маш их нус нулимс, зовлон, харуусал. Гэтэл энэ бүхэн юунд хүргэх вэ. Удахгүй энэ завхайрал, задгайрал Монгол Улсын хүн амыг цус ойртох гэдэг аюулын харангад нэрвэгдүүлэх үү. Гэр бүл амар амгалан бол эх орон маань тайван сайхан шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн хуулиа чангалж, эмэгтэй хүн, эх хүн, үр хүүхэд өнчрөхгүй, зовохгүй байх тэр орчин нөхцлийг бүрдүүлээсэй. Гэр бүл салалтаас хэн хамгийн их хохирдог вэ. Үр хүүхэд мөн эмэгтэй хүн. Тиймээс өөрийгөө золин байж нийгэм дэх бодит хар толбыг гаргаж харуулахыг хичээлээ. Цаашдаа гэр бүлийн хуулиа чангалахад, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн төлөө өөрийн зүгээс чадах зүйл байвал оролцоод явна гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.  

Эх сурвалж: Кingnews.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх