270 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ

  • 0
  • 117
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

270 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Эмээлт” дэх хяналтын цэгээр иргэн Б” 270 ширхэг тарваганы тулам Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр авто машинаар тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Монгол  улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлд Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглох” 11.1.9-д тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах” гэсэн заалтыг зөрчсөн иргэн Б-ээс 270 ширхэг тарваганы туламыг түр хураан авч Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгсөн байна.

Монгол тарвага нь Монгол хөхтөн амьтны улаан данс”-д бүс нутгийн хэмжээнд устаж болзошгүй хөхтөн амьтдын жагсаалтын нэг дүгээрт бичигдсэн байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх