Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйхыг шаардана

  • 0
  • 135
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйхыг шаардана

 

Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр "Korean Air” компанийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед зүй бусаар халдсан гэх хэрэгт холбогдож, хуулийн дагуух мөнгөн торгуулийг барагдуулан эх орондоо ирээд буй. Харин түүнийг Цэцийн даргын албан тушаалд хэвээр үлдээх эсэхийг гишүүд хаалттай хэлэлцсэний дүнд, гишүүнээр үлдээх шийдвэрийг гаргасан билээ.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Одбаяр "Korean Air” компанийг Олон улсын шүүхэд өгcөн гэх ба төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр ийнхүү шүүхэд хандсан гэх мэдээлэл бий.

Тэгвэл Хүчирхийлэл, ялгаварлал, дарамтын эсрэг нэгдлээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйхыг шаардсан үйл ажиллагаа Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр 14 цагаас болох юм байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх