Эрмитаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бэлэг бэлджээ

  • 0
  • 90
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Эрмитаж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Санкт-Петербург хотод ирэхэд нь бэлэг өгөхөөр болсон тухайгаа өчигдөр мэдэгдлээ. Дэлхийд алдартай тус музейн ерөнхий захирал Михаил Пиотровский хэвлэлийн бага хурлынхаа үеэр хэлэхдээ “Эрмитажийн нээлттэй хаалганы өдрүүд арванхоёрдугаар сарын 7-9 өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ үеэр 2019 оноо дүгнэж, Потанины сангийн шагнал болох бриллиантан тэмдгийг гурван ахмад дайчдад олгоно. Мөн нээлттэй хаалганы өдрүүдийн үеэр болох бас нэгэн онцгой үйл явдал нь Монгол Улсын Ерөнхий сайд манай музейд зочлох явдал юм. Энэ үеэр бид түүнд Чингисийн үеийн чулуун бичгийн хуулбарыг бэлэглэхээр төлөвлөж байна” гэжээ. Энэхүү үнэт олдвор нь 1936 оноос Эрмитажид хадгалагдаж байна.    

Монгол бичгийн түүхэн дурсгалын нэг нь “Чингисийн чулууны бичиг” юм. Есүнгэ /1190-1270/ мэргэний 335 алд газарт бай харван оносон алдрыг дуурсган хөшөө дурсгал босгосон нь хожмоо “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан аж. Ингэж нэрлэх болсон учир гэвэл бичээсийн тэргүүнд Чингис хааны нэрийг мөр тэтгэн бичсэн байдагтай холбоотой юм.   

Эрмитаж

Эх сурвалж: eagle.mn 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх