Түүхийн хосгүй үнэт, дурсгал борлуулах гэж байсныг Тагнуулын ерөнхий газраас шуурхай илрүүлжээ

  • 0
  • 117
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Тагнуулын Ерөнхий газар түүхийн хосгүй үнэт, дурсгалуудыг хилээр гаргах гэж байсныг шуурхай илрүүлжээ. Тодруулбал өнгөрсөн сарын 25-ны өдөр Монгол Улсын иргэн Б нь төмөр зэвсгийн түрүү үед хамаарах түүхийн хосгүй үнэт, дурсгалт зүйл байж болзошгүй хүрэл тогоонуудыг хууль бусаар худалдан борлуулахыг завджээ. Уг үйлдлийг Тагнуулын ерөнхий газраас шуурхай илрүүлэн, үйлдэл дээр нь таслан зогсоож, соёлын биет өвийг хууль бусаар хилээр гарах, бусдад худалдагдахаас урьдчилан сэргийлж, тус хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлд заасан “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах” гэмт хэргийн шинжтэй бөгөөд “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн хуульчилсан байдаг. 

Дашрамд дурдахад, эртний үеийн соёлын биет өв болох хүрэл тогоо нь бүтнээрээ олдож байсан тохиолдол урьд өмнө байгаагүй бөгөөд дээрх олдвор нь төмөр зэвсгийн түрүү үеийн судалгаанд нэн чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолжээ.

/

Эх сурвалж: tovch.mn

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх