Гацуур модны тvvх

  • 0
  • 116
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Гацуур модны тvvх

Шинэ жил, зул сарын баярыг тансаг чимэглэлтэй мөнх ногоон гацуургvйгээр төсөөлөх аргагvй. Тэгвэл гацуур мод чимэглэх уламжлал анх хаанаас гарсан талаар Та мэдэх vv? Гацуур мод эрт дээр vеэс элбэг дэлбэг, сайхан амьдралын бэлгэ тэмдэг болсоор иржээ. Хvмvvс зул сарын баярыг тэмдэглэж эхлэхээс өмнө эртний египетчvvд арванхоёрдугаар сарын хамгийн богино өдөр урт удаан амьдралыг бэлгэдэж гэртээ далдуу модны ногоон навч авчирдаг байлаа.

Ромчууд өвлийн баяраар газрын бурхнаа магтан дуулж орон гэрээ ногоон навчаар чимдэг байв. Мэргэч төлгөчид царс модны мөчирт алтан алим өлгөдөг байсан аж. Дундад зууны vед- улаан алим өлгөсөн мөнх ногоон мод арванхоёрдугаар сарын 24-нд тэмдэглэдэг Адам, Евагийн баярын бэлгэ тэмдэг болдог байв. Зул сарын модны тухай анхны бичвэр XVI зуунд хамааралтай. Германы Страсбург хотын иргэд өвөл цагт гацуур модыг өнгийн цаас, жимс, ногоогоор чим¬дэг байж. Удалгvй энэ уламжлал Европ даяар тархжээ. Харин Англид уг уламжлал гуравдугаар Георгийн эхнэр герман гvнжийн ачаар орж ирсэн юм. 

Image

Тэрбээр Английн хааны ордны анхны гацуурыг зассан билээ. Тэгвэл 1840 онд Винзорт хатан хаан Виктория, герман нөхөр Альберт Кобургскийн хамт хvvхдvvдэд зориулж, гацуур зассан байна. ОХУ-д зул сарын гацуур мод 1840-өөд оны vед дэлгэрсэн аж. АНУ-д энэхvv уламжлалыг Германы цагаач иргэд авчирсан гэдэг. 1804 онд Дирборн буюу одоогийн Чикаго хотод бэхлэлтэд байсан америк цэргvvд зул сарын баяраар зэргэлдээх ойгоос гацуур огтлон авчирчээ. Гацуур мод моодонд улам орж, Америкийн өнцөг булан бvрт дэлгэрэх боллоо.

Вильямсбург, Виржини, Чарльз Миннегрод хотод 1842 онд мод чимэглэх эд зvйл худалдаалж эхэлсэн бол 1851 онд Марк Карр гэгч эр Нью-Йоркийн гудамжинд хоёр тэрэг дvvрэн гацуур мод авчирч наймаалсан нь АНУ-ын тvvхэнд анх удаа гацуур мод худалдсан явдал юм. Тус улсын 14 дэх Ерөнхийлөгч Ф.Пирс Цагаан ордонд зул сарын гацуур мод засах уламжлалыг нэвтрvvлсэн аж. 

Image

Ерөнхийлөгч К.Кулиж 1923 онд жил бvрийн зул сарын баяраар Цагаан ордны урьд талбайд болдог баярын гацуур модыг гоёж, гэрэлтvvлэх ёслолын ажиллагааг санаачлан хэрэгжvvлеэн байна. 1966 оноос өнөөг хvртэл Зул сарын гацуур модны vндэсний нийгэмлэг хамгийн сайхан модыг Цагаан ордонд авчирч, цэнхэр өрөөнд залдаг болов. Мөн гацуур мод мусульман шашинтай орнуудад ч нэвтэрч амжжээ.

Жишээлбэл, 1960-аад оны vед Ираны нийслэл Тегеран болон Марокко улсад гацуур чимэглэсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө Туркэд гацуур мод засаж байсан боловч ой модыг хамгаалах зорилгоор 1936 онд К.Ататюрк хориг тавив. Гацуур ургадагvй зарим улсад баярын модыг өөр модоор орлуулдаг аж. Яагаад шинэ жилээр гацуур модыг чимэглэдэг болсон талаар олон таамаг бий. 

Image

Зарим нь гацуурыг ид шидтэй мод хэмээн vздэгээс болсон гэлцдэг ба өргөс нь муу зvйл, чөтгөр, шулмын халдлагаас хамгаалдаг гэж vздэг. Харин герман эрдэмтдийнхээр бол хvмvvс өмнө нь гэртээ өөр төрлийн жимст модны мөчрийг усанд хийж тавьдаг байжээ. Зул сарын баяраар мод нь цэцэглэх ёстой аж. Гэтэл заримдаа цэцэглэж чадахгvй тохиолдол гардаг /энэ нь муугийн тэмдэг/ байснаас тvvнийг мөнх ногоон гацуур модоор сольсон гэдэг. Бас нэг таамаглал нь vр жимсээрээ гоёж, боловсорч гvйцсэн гацуур модыг Библийн сударт диваажингийн мод гэж нэрлэсэнтэй холбоотой байж магадгvй.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх