Н.Назарбаевын гэр бүл машины цуглуулгаасаа дуудлага худалдаагаар зарна

  • 0
  • 65
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын гэр бүл тансаг автомашины цуглуулгаасаа дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Дуудлага худалдаа Нью Йорк хотод болох гэнэ. “LasVegasHerald” сонинд энэ талаар мэдээлснийг kz.media уламжиллаа. Дуудлага худалдаагаар зарагдах автомашинуудыг Н.Назарбаевын ууган охин, Казахстаны Сенатын дарга асан Дарига Назарбаева унаж байжээ. Эх сурвалжийн бичсэнээр, зарагдах машинууд дунд “Ferrari F40”, “Ferrari Testarossa”, “Бугатти Вейрон”, “Ламборжини Миура”, “Lamborghini Murcielago”, “Ламборджини Урус”, “Koenigsegg Agera S”, “Pagani Zonda”, “Альфа Ромео 8С” зэрэг автомашинууд байгаа. Нийт үнэ нь 13 сая ам.доллараар хэмжигдэх есөн тансаг машин байгаа аж. Энэ нь эхэлж дуудах үнэ бөгөөд яг зарагдахдаа хэд хүрэхийг хэн ч таашгүй.    

Н.Назарбаевын

Х.Батсайхан

Эх сурвалж: eagle.mn 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх