Нийслэлийн ур чадварын аварга багш нар эцэг эхчүүдэд хичээл заав

  • 0
  • 102
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг Кебриджийн хөтөлбөртэй хослон амжилттай хэрэгжүүлж буй Хан-Уул дүүргийн тэргүүний ‘’Монгол Билиг Оюун’’ цэцэрлэг амралтын өдрүүдэд эцэг эхийн нээлттэй өдөрлөг зохион явуулав. Энэ цэцэрлэгийн багш хамт олны амжилтын хөтөч нь үйл ажиллагаа бүрийн чанарыг сайжруулах, түүнийг бүтээлчээр хөтлөн явуулахад багш нар, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, эрдэмтэн судлаачид, эцэг эхчүүд хамтран ажиллаж, хамтдаа суралцах, хөгжих соёлыг төлөвшүүлэх боломжийг эрэлхийлдэгт байдаг. Цэцэрлэгийн хамт олноос дүүрэгтээ төдийгүй нийслэлийн хэмжээнд заах арга, ур чадвараараа тэргүүлэх багш нар тодорсоор байна.

 

Тухайлбал саяхан \'Монгол Билиг Оюун\'\' цэцэрлэгээс хос аварга төрсөн баяртай мэдээг эцэг эхчүүдэд дуулгав. Нийслэлийн боловсролын газраас Нийслэлийн цэцэрлэгийн багш нарын аварга шалгаруулах ЗААХ АРГА УР ЧАДВАР 2019” уралдааныг сургуулийн өмнөх боловсролын бүлгийн багш, хөгжмийн багш, хөдөлгөөн, эрүүл мэндийн багш нарын дунд зохион явуулсан. Нийслэлийн 800 гаруй сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хөгжмийн багш нар ур чадвараараа өрсөлдөж, \'\'Монгол Билиг Оюун\'\' цэцэрлэгийн хөгжмийн багш Б.Мөнгөншагай, биеийн тамирын багш Г.Мэгзэр нар тэргүүлсэн. Энэ нь цэцэрлэгийн эрхлэгч М.Гэрэлт-Од болон Т.Чинбат ахлагчтай багш нарын бүтээлч хамт олны идэвх чармайлт, хамтын багийн хөдөлмөр төдийгүй тус \'\'Монгол Билэг Оюун\'\' цогцолбор сургууль цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс үзүүлэх дэмжлэг тусламж, халамж анхаарал хандуулсны тод илэрхийлэл юм. Нийслэлдээ шалгарсан багш нар эцэг эхчүүдэд үзүүлэх сургалт явуулж, ур чадвар, туршлагаа танилцуулсан нь сонирхолтой сургалт болов.

Хөгжмийн багш Б.Мөнгөншагай хэлэхдээ цэцэрлэг бол зөвхөн дуу шүлэг сургадаг орчин биш, дууг сонсож, хэмнэлийг мэдрэх, бусадтай хамтдаа хэмнэлийг илэрхийлэх, хөгжмийн хэмнэлд тохируулан хөдөлгөөн хийх, дууг сонсох, утгыг ойлгох, үгийг тод зөв хэлж, бусадтай хамтран дуулах, хичээлд баяр хөөртэй, сониуч оролцох дадалыг хүүхдүүдэд олгодог. Хөгжмийн хичээл бол соёл юм гэв.

Тэрбээр хүн бүрт бичгийн цаас өгч, аяга зуруулав. Эцэг эхчүүд өөрсдийн төсөөлж буй аягаа янз бүрээр зурсан байна. Гэтэл багш хүүхдийн зурсан бөөрөнхий дүрс үзүүлэв. Би аягыг дээрээс нь харж зурсан гэх тайлбар бүхий эл зураг хүүхдүүдийн чөлөөт сэтгэлгээ хязгааргүйг илтгэх төдийгүй баригдмал сэтгэлгээнд хүлэгдээгүй, агаарт нисэх жигүүртэн адил сэлж сэтгэх чадвартайг нотолсон зураг гэдгийг тайлбарлав. Магадгүй эцэг эхчүүд балчир хүүхдүүдийнхээ сэтгэлгээг гүйцэхгүй эринд амьдарч байгааг ч илэн далангүй хэлэв.

Бичгийн цаас бол зөвхөн бичих зурах хэрэглэгдхүүн төдийгүй цас чихарч буй дуу авиаг ч өөрөөсөө гаргадаг, бүр сүүлдээ цаасаа базаад бөмбөг болгон тоглох гэх мэтээр чөлөөт сэтгэлгээр олон хувилбараар задлан хөгжүүлэх сургалтын арга барилынхаа талаар ярихад эцэг эхчүүдийн сэтгэл хангалуун байгаа нь ажиглагдсан. Эцэг эх, цэцэрлэгийн хамт олон нягт холбоотой, хамтран ажилласны дүнд цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааны үр өгөөж сайжирч, хүүхдийн хөгжил төлөвшилд бодит нөлөө үзүүлэн, ёс заншил, зан үйл, үнэт өв соёлоо дээдэлсэн, эх оронч сэтгэлгээтэй зөв монгол хүүхдийн суурь төлөвшил тавигдана гэж үзэж байгаагаа цэцэрлэгийн эрхлэгч, хатагтай М.Гэрэлт-Од онцлон хэлсэн.

Боловсролын салбарт сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг чухлаар тавигдаж, шинэ содон агуулгаар баяжиж, өдөр сараар өөрчлөгдөн хөгжиж байна. Хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг багш–хүүхэд–эцэг эхийн 3 талт харилцаан дээр явуулах нь цэцэрлэгийн үндсэн шаардлага болж байгаа талаар тус цэцэрлэгийн арга зүйч Т.Чинбат хэлээд цэцэрлэгийн үйл ажиллагааны тайланг эцэг эхчүүдэд танилцуулав.

Бүтээлч байна гэдэг нь чөлөөтэй сэтгэх, шинэлэг санаа гаргах, өмнө нь сурч мэдсэн зүйлээ шинэ орчин нөхцөлд ашиглах, тулгарсан асуудлыг шийдэх арга замыг олох, уян хатан байх зэрэг шинэ зууны иргэнд шаардлагатай мэдлэг, чадвар олгоход багш нараа сургах, чадваржуулахад онцгой анхаарч, өндөр хөгжилтэй орнуудад багш нараа зориуд сургадаг юм байна.

Нийслэлийн хэмжээнд ур чадвараараа тэргүүлсэн биеийн тамирын багш Г.Мэгзэр хүүхдүүдийнх нь байранд ээж аавуудыг нь түр орлуулж, хөгжмийн аянд хөдөлгөөн дасгал хамтдаа хийж хөгжөөв. Биеийн тамирын заах арга зүй сайтай төдийгүй дасгал хөдөлгөөний иж бүрэн хэрэглэгдхүүнээр бүрэн хангагдсан тус цэцэрлэг нь бусад цэцэрлэгүүдэд үлгэр дууриалал болж байгаа төдийгүй ижил ажил мэргэжлийн багш нарт үзүүлэх сургууль тогтмол зохион байгуулах болжээ. Хүүхэд хөдөлгөөнтэй байх тусам тархи төдийгүй бие бялдар нь хөгжинө. Нас насны онцлогт зориулсан хичээлийн хөтөлбөртэй, үүнд зохицсон хичээлийн хэрэглэгдхүүнээр баялаг нь хүүхдүүдийг илүү хөдөлгөөнтэй, хүүхэд бүрийг идэвхжүүлж, оролцоог хангасан хичээл явуулахад дөхөм байдгийг энд онцолмоор санагдсан. Үндэсний уламжлал хэв маягт суурилсан олон улсын хөтөлбөртэй ‘’Монгол Билиг Оюун’’ цэцэрлэгийн бүхий л үйл ажиллагаа нь мэргэжлийн түвшинд, зохих стандарт шаардлага хангасан, багшлах боловсон хүчний нөөц нь өндөр түвшинд бэлтгэгдсэн, сахилга хариуцлага чанд, хүүхдийн эрүүл зөв хооллолтын горимыг нас насны онцлогт дүйцүүлэн нягт нямбай баримтлан ажиллаж байгаа нь арга зүйч багш Т.Чинбатын танилцуулгаас эцэг эхчүүд бүрэн мэдээлэл авч, сэтгэл дүүрэн харив.

title=

title=

 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх