Жолооч нарыг айдаст автуулдаг гүүр

  • 0
  • 92
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Жолооч нарыг айдаст автуулдаг гүүр

 

Хэрвээ та дөнгөж жолоо барьж сурч байгаа бол зам дээр таарсан бүхий л зүйлээс айна. Гэхдээ дэлхий дээр туршлагатай жолооч нарыг ч айлгадаг нэгэн гүүр бий.

Өвөрмөц хэлбэртэй, "Ролокостер гүүр” гэдгээрээ алдартай энэ гүүр Японд оршдог. Энэ гүүрэн доогуур урсдаг голоор хөлөг онгоц дайрч өнгөрдөг болохоор гүүрийг барихдаа онгоцны хөдөлгөөнд саад болохгүй гэж зориулан хийжээ. Өөрөөр хэлбэл гүүр хангалттай өндөр байх ёстой. Жолооч нар энэ гүүрийг давахын тулд нэлээд өгсүүр зам туулах шаардлагатай болно. Үүний дараа бас л ийм хурц өнцөгтэйгөөр доошлох хэрэг гарна. Үүгээр явах байтугай зургийг нь харахад ч айдас төрнө.

Японы засаг захиргаанаас уг гүүр нь бүх төрлийн тээврийн хэрэгсэлд аюулгүй гэж мэдэгджээ.

"Ролокостер гүүр” нь хотын жуулчдын топ 24 дурсгалын нэгд ордог бөгөөд олон жуулчин үүнийг үзэхээр ирдэг байна.

Эх сурвалж: lifter.com.ua


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх