Эрдоган, Урсула нар Сирийн асуудлыг хэлэлцжээ

  • 0
  • 87
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Эрдоган, Урсула нар Сирийн асуудлыг хэлэлцжээ

Европын Комиссын Ерөнхийлөгчөөр дөнгөж сонгогдоод байгаа Урсула фон дер Ляйен ажлаа авсан эхний өдрөө Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьжээ.

Талууд Турк болон Европын Холбооны асуудал, Сирийн хойд нутагт аюулгүй бүс байгуулж дүрвэгсдийг буцаах, мөн 2016 оны гуравдугаар сарын 18-нд байгуулсан Турк дэх сири иргэдэд тусламж үзүүлэх тухай гэрээний талаар хэлэлцсэн байна. 

Үүний зэрэгцээ Урсула фон дер Ляйен ажлын эхний өдрөө G7” болон G20” бүлгийн орнуудын тэргүүн нартай утсаар ярьжээ. Мөн тэрбээр, олон улсад тулгамдсан асуудлуудыг даван туулахын тулд хамтдаа ажиллах ёстой” гэж твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 

Турк, Европын Холбоо 2016 онд дүрвэгсдийн асуудлыг зохицуулах тухай хэлэлцээр байгуулсан билээ. Энэхүү хэлэлцээр нь Туркт дэх гурван сая сири дүрвэгсдийн нөхцөл байдлыг сайжруулж, хүний наймааны гэмт хэрэгтэй тэмцэх замаар Эгейн тэнгисээр дамжин ирэх дүрвэгсдийн урсгалыг зогсоох зорилготой аж.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх