Баавгайг улс үндэстнийг нь хамгийн сайн төлөөлж чадах амьтан гэж Оросуудын ихэнх нь үзжээ

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Оросын Олон Нийтийн Санааг судлах Сан саяхан нэгэн сонирхолтой судалгааг явуулж, үр дүнг нь өчигдөр танилцуулжээ.

Энэхүү судалгаанд оролцсон иргэдийн 65 хувь нь хүрэн баавгайг Орос улсыг хамгийн сайн төлөөлж чадах амьтан гэж үзсэн байна.

Харин 18 хувь нь үүнтэй санал нийлээгүй бол 17 хувь нь хариулахаас татгалзжээ. Сонирхолтой нь судалгаанд оролцогчид хаана амьдарч байгаа, хэдэн настай, ямар боловсролтой, улс төрийн үзэл зэргээсээ үл хамааран ойролцоо хариулт өгсөн байна.

Бүс нутгуудаас Москва хот болон Сибирийн иргэд тус бүр 73 ба 71 хувийн саналаар баавгайг Орос үндэстний бэлгэдэл байхад тохиромжтой амьтан гэж хариулсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Харин хүйсээр нь ялгаж харвал эрчүүдийн 70, эмэгтэйчүүдийн 61 хувь нь баавгайг дэмжсэн байна. Хариулсан иргэдийн ихэнх нь баавгайг “тэвчээртэй, дөлгөөн амьтан боловч уурлахаараа бүгдийг айлгадаг зан чанартай” тул Орос улсыг төлөөлж чадна гэж тайлбарлажээ.

Судалгааг арваннэгдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Оросын 53 бүс нутгийн 1,500 иргэнээс авсан байна.

 Эх сурвалж: ТАСС

Р.ТӨМӨР, IKON.MN

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх