ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн ээлжит бус чуулган өчигдөр болсон билээ. Тус чуулганаар МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгоно гэсэн хүлээлт байсан хэдий ч түр хойшлогдож, зөвхөн олимпизмын асуудлыг хэлэлцэв.
Харин МҮОХ-ны ерөнхийлөгчийг ирэх 2020 оны гуравдугаар сарын 6-нд тодруулах гэнэ.
Олон улсын олимпийн хорооны дүрмээр МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг зарласан өдрөөс хойш дор хаяж 90 хоногийн дараа сонгууль явуулах журамтай юм байна. Энэхүү журмын дагуу өчигдрөөс эхлэн сонгуулийг зарлаж, нэр дэвшигчид албан ёсоор нэр дэвших эсэхээ мэдүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой юм байна.
Уг хороог одоогоор тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг түр хариуцаж байгаа юм.