18 мянган жилийн тэртээх амьтны олдворыг Орос руу буцаана

  • 0
  • 93
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

18 мянган жилийн тэртээх амьтны олдворыг Орос руу буцаана

Шведийн судлаачид өнгөрсөн жил Сибириэс олсон гайхалтай олдворынхоо зургийг ил болгожээ.

Бүх шүд нь бүрэн хадгалагдсан энэхүү олдворыг нарийн судалж үзсэний эцэст эрдэмтэд 18 мянган жилийн тэртээх амьтан гэж үзэж байна. Нохой юу, чоно уу гэдэгт эрдэмдтийн санал хуваагдаад байгаа бөгөөд аль нь ч байх боломжтой аж. Учир нь энэхүү олдвор олдсон газарт чоныг анх гаршуулсан хэмээн үздэг гэнэ.

44 настай Лов Далэн, түүний хамтрагч 34 настай Дэйв Стантон нар дээрх олдворыг хамгийн эртний нохой мөн хэмээн үзэж байгаа гэнэ. Хэрвээ тэдний зөв бол хүн төрөлхтөн хэрхэн чоныг гаршуулсан бэ хэмээх асуултын хариуг олоход илүү ойртох аж. Догор (dog or wolf) хэмээн нэрлэсэн энэхүү олдворыг Орос нутагт нь буцаахаар хэлэлцэж байгаа гэнэ.

width=667

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх