Өнөө үед хадгалагдан үлдсэн ХАМГИЙН ЭРТНИЙ ЗООСНУУД 

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Өдгөө хүн төрөлхтөн бэлэн мөнгөнөөс аажмаар татгалзсаар байгаа ч эртний түүхтэй зоос ховор цуглуулгын нэгэн төрөл хэвээр байна. Бүр эртнээс л хүн төрөлхтөн зоос хэрэглэж эхэлсэн бөгөөд анхны зооснууд Анатоли, Хятад, Энэтхэг, эртний Грекд ашиглагдаж байжээ. 

Эдгээр улс орнуудад ашиглагдаж байгаад өнөө үед хадгалагдан үлдсэн зарим зоос хувийн цуглуулагчид болон дэлхийн зарим орны музейд хадгалаатай байдаг бөгөөд дэлхийн хамгийн эртний зоосны талаарх Вести агентлагийн нийтлэлийг хүргэж байна. 

7. Халлатоны мөнгөн зоос 

/

Бүтээгдсэн он: МЭӨ 211 он

Гарал үүсэл: Итали, Ром (Английн Халатоноос олдсон)

Ашигласан металл: мөнгө 

Hallaton Fieldwork Group  бүлгийн сайн дурын ажилтан Кен Уоллес 2000 онд 130 орчим мөнгөн зоос олжээ. Үүний дараа тухайн газарт археологчид малтлага хийн өдгөө “Халлатоны эрдэнэс” нэртэй, Британийн төмөр зууны хамгийн том зоосон санг олсон байна. 
Археологчдын багийнхан 5000 гаруй алт, мөнгөн зоос, гоёл чимэглэл, Ромын легионер даргын ёслолын дуулга, бусад төрлийн эд өлгийн зүйлс олжээ. 

Эдгээрийн дунд МЭӨ 211 онд хамааралтай Ромын мөнгөн зоос байсан бөгөөд энэ нь Британий арлуудаас олдсон хамгийн эртний Ром зоос юм. 
6. Персийн зоос 

width=660
Бүтээгдсэн он: МЭӨ 520-480 он

Гарал үүсэл: Ахеменидын персийн эзэнт гүрэн

Ашигласан металл: алт

Зооснуудыг МЭӨ 546 оноос хойших анхны Персийн эзэн хаан Агуу Кир Персийн эзэнт гүрэнд танилцуулжээ. МЭӨ 520-480 оны үед Персийн гурав дахь хаан  I Дарий шинэчлэгдсэн валютын системийг бүтээсэн байна. Тэрбээр 8,4 грамм стандарт жинтэй зузаан алтан зооснуудыг танилцуулжээ. 
Зооснуудыг Дарийгийнх хэмээн нэрлэдэг болсон бөгөөд Перхсийн Ахеменидуудын эзэнт гүрний хувьд мөнгөний стандарт болсон байна. 
5. Далайн яст мэлхийтэй зоос 

width=660

Бүтээгдсэн он: МЭӨ 550 он

Гарал үүсэл: Грек, Эгина арал 

Ашигласан металл: мөнгө 

Эртний Эгинагийн хүмүүс Иони болон Лидигээр аялан, худалдаа хийдэг байжээ. Тэд анхны зооснууд хэрхэн үүсэхийг харсан бөгөөд эдгээрийг баялгаа хадгалах, дэлхийн валютаар дамжуулан худалдаагаа өргөжүүлэхэд ашиглаж болно гэдгийг ойлгосон байна. 
МЭӨ VI  зууны дунд үеэс Эгина анх зоос гаргаж эхлэсэн Грекийн хот улс болжээ. 
Эгинагийн зооснууд олон улсын худалдаа хийхэд валют болгон ашиглагдаж байсан анхны зоос болсон бөгөөд дизайнаар нь амархан таньж болохоор байж. 

Эндэхийн зооснууд хүнд, зузаан, ихэвчлэн далайн яст мэлхий дзрслэгддэг байжээ. Улмаар Эгинагийн зооснууд тухайн үеийн улс орнуудаар өргөн тархсан байна. 
4. Каршапана

width=660

Бүтээгдсэн он: МЭӨ 600 он

Гарал үүсэл: Энэтхэг 

Ашигласан металл: мөнгө

Энэтхэгт зоос үүссэн он цагийн тал дээр түүхчид өнөө хэр нь маргадаг ч МЭӨ VI зуунд анхны зооснууд энд үүссэн гэж ихэвчлэн үздэг. 
Анхны зооснуудыг Индо-Гангын Махажанапад бүтээсэн бөгөөд Баруун Азиас туршлага судалжээ. Зооснуудыг төрөл бүрийн билэгдлээр хийн, Каршпанас, Пураны эсвэл Пана хэмээн нэрлэдэг байж.
Баруун Азийн зооснуудаас ялгаатай нь Энэтхэгийн эртний зооснууд дугариг хэлбэргүй байж. 
3. Инь юань

width=660

Бүтээгдсэн он: МЭӨ 600-500 он

Гарал үүсэл: Хятад

Ашигласан металл: алт 

Баруунд анхны зооснууд гарах тэр л үед эртний хятадын зоос бүтээгджээ. Дэлхийн эртний бараг бүхий л зооснуудад нөлөөлсөн барууны хэв загвараас Хятадын зоос үл хамааран хөгжиж байсан гэх. 
Хятадууд бүр МЭӨ 700 онд хясааг зоосны үүргээр ашигладаг байжээ. Харин анхны алтан зооснуудыг Чу улсын үед хийсэн байна. 
Эдгээр зооснуудыг Инь Юань хэмээн нэрлэдэг байсан бол тэдгээрийг хамгийн анх хэрэглэж байсан тохиолдол МЭӨ 600 эсвэл 500 онтой холбогдоно. 
Эдгээрийг зоосны үнэ эсвэл жинг илэрхийлсэн бичээстэй алтан дөрвөлжин хэлбэрээр хийдэг байжээ. 
2. Ионийн зоос 

width=660

Бүтээгдсэн он: МЭӨ 600-550 он

Гарал үүсэл: Эртний Ионийн Кайме хот /өнөөгийн Туркийн төв эрэг/

Ашигласан металл:мөнгө  

Кайме бол Лидитэй газарзүйн хувьд ойролцоо байсан эртний Ионийн /Туркийн төв эрэг / хот юм. 
Энэ хоёр хот улс төрийн хувьд ч ойр байсан бөгөөд Кайме хот хөрш хотоосоо үлгэрлэн, “татварын жетон” гэх иргэддээ зориулсан өөрсдийн гэсэн зоосон мөнгө хийж эхлэжээ. 
Каймегийн анхны зооснуудыг гемиобол гэж нэрлэдэг байсан бөгөөд морины толгой дүрсэлсэн, мөнгөн зооснууд байсан гэнэ. 
Эдгээр зооснууд нь дэлхийд хамгийн эрт гарсан зооснуудаас хоёрт ордог, анх МЭӨ 600-500 оны орчимд тархжээ. 
Ионийн грекүүд өндөр үнэтэй жижиглэн худалдаанд ашиглаж байгаад улмаар бусад улс орнуудын эдийн засагт тархсан байна. 
1.    Лидийн арслантай зоос 

width=660
Бүтээгдсэн он: МЭӨ 610-600 он

Гарал үүсэл: Лидийн вант улс /өнөөгийн Баруун Турк/

Ашигласан металл:electrum – алт, мөнгөний хайлш 
Ихэнх шинжээчид Лидийн арслантай зоосыг дэлхийн хамгийн эртний зоос гэж үздэг. Энэ зоос өнөөгийн Баруун Туркийн нутагт оршиж байсан эртний Лидийн вант улсад бүтээгдсэн байна. 
Зоос бүтээгдсэн он цагийн тухайд маргаан байдаг ч ихэвчлэн МЭӨ 610-аас 550 оны хооронд Лидийг удирдаж байсан Алятта хааны үед үүссэн гэж үздэг. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх