Хятадын компани ажилчдынхаа цалингаас хууль бус суутгал суутгаж байжээ

  • 0
  • 98
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажилчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгодоггүй, ажилчдын цалингаас хууль бус суутгал /торгууль/ авч байгааг шалгуулахаар иргэн Б..ын ирүүлсэн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлалтай Д... ХХК-ийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус компанийн хятад захирал, удирдлагууд монгол ажилчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд нь олгодоггүй, тус компаниас уул уурхайн машин механизм худалдан авсан компаниудын зээлийн төлөлт хугацаандаа хийгдэхгүй тохиолдолд борлуулагч нарын цалингаас юаниар торгууль ногдуулж байгаа зөрчлийг илрүүллээ.

Тус компанид зөрчлийн хэрэг нээж шалган ЗТХ-ийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, ажилчдын цалингаас хууль бусаар суутгасан 9899 юань буюу 3.954.753 төгрөгийг улсын ахлах байцаагчийн 02-06-044/53 дугаар бүхий акт үйлдэж, ажилчдад буцаан олгууллаа.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тус компанийн захирал удирдлагуудад Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар албан даалгавар өгч гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллаж байна.

Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх