Ангараг гариг дээр шавж амьдардаг нь тогтоогджээ

  • 0
  • 71
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ангараг гариг дээр шавж амьдардаг нь тогтоогджээ

НАСА-д Ангаргийн гадаргуу дээр шавж амьдардаг гэдгийн баталгаа бий гэж Охайогийн их сургуулийн хүндэт доктор Уильям Росомер мэдэгдснийг  Daily Mail дамжууллаа. 

Улаан нүдэн гаригийн зургууд дээр өдгөө чулуужсан амьтдын үлдэгдэл харагддагийн дээр чулуужсан биетээс гадна амьд биетүүд ч тэнд амьдарч байгаа хэмээн Росомер мэдэгдсэн байна. 

Түүний өгүүлснээр далавчтай шавж Ангараг дээр байдаг гэх баталгаа бий бөгөөд гэрэл зураг дээр хөл болон биеийн хэсэг харагдаж байгаа гэнэ. Дээрх гэрэл зургийг НАСА-ын тийрэлтэт хөдөлгөөний лабораториас авчээ.

Росомер доктор шавж судлалын профессор бөгөөд Ангараг дээр ус байгаа гэх баримт хэдийнэ батлагдсан, мөн тиймээс энэ гариг дээр амьдрал байх бүрэн боломжтой гэж тэрбээр өгүүлсэн байна. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх