Авто тээврийн үндэсний төвийн хоёр ажилтныг баривчлан, шалгаж байна

  • 0
  • 124
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар Авто тээврийн үндэсний төвийн ажилтнуудын хууль бус үйлдлүүдийг илрүүжээ. Тодруулбал,

Авто тээврийн үндэсний төвийн ахлах бүртгэгч, мэргэжилтэн А, Ш нар нь үгсэн хуйвалдаж, “Есөншижир” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн 9,000,000 төгрөгийн торгууль бүхий 31 ширхэг тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс худал мэдээлэл оруулан хасаж, уг компаниас 2.1 сая төгрөг авсан, нэг аралын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд гурван өөр номертой гэрчилгээ гаргаж, худал мэдээлэл бүртгэлийн системд оруулсан зэрэг хэрэгт холбогдуулан гэр, ажлын байранд нь нэгжлэг хийгээд хорих 461 дүгээр ангид 48 цагаар баривчлан, шалгаж байна.

Мөн Авто тээврийн үндэсний төвийн бүртгэгч нар нь:

  • Түр горимоор ирсэн тээврийн хэрэгслийг гаальд мэдүүлээгүй байхад бүртгэх,
  • Тээврийн хэрэгслийн шинэ сери дугаараас 4 ижил, 3 ижил, 00-ээр эхэлсэн дугаарыг Burtgel.trsansdep.mn сайтаар дамжуулан хасагдсан тээврийн хэрэгслийн арлын дугаар дээр хадгалан, бусдаас 300,000-2,000,000 төгрөгийн хээл хахууль авч зарах,
  • Хуучин улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгож, давуу байдал бий болгох,   
  • Ашиглалтаас гарсан, татвар, торгууль төлөөгүй тээврийн хэрэгслийг шан харамж авч улсын бүртгэлээс хасах, дахин шинэ дугаар олгох зэрэг гэмт хэргүүдийг илрүүлэн Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн ажилтныг шалгаж байна
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх